“Хүрээлэн буй орчноо би үргэлж үзэсгэлэнтэй болгох болно. Энэ л миний амьдрал.” гэж дэлхийн хамгийн анхны интерьер декоратор, хатагтай Элси хэлсэн байдаг. Тэрээр энэ үгээрээ дотоод орчны засал, тохижилтын цаад гүн гүнзгий утгийг мөн илэрхийлсэн мэт надад санагддаг. Интерьер дизайн бол тэнд амьдарч буй эзнийхээ тухай үг ярианаас илүү илтгэж чадах гайхалтай цогц зүйл. Магадгүй хувь хүний нэгэн том ертөнцийг бүхэлд нь тольдож, хаанаас нь ч уншиж болохуйц “360 ном” гэвэл хол зөрөхгүй болов уу.
Нүдэнд илхэн хэрнээ нууцлаг илэрхийлэмж агуулдаг энэхүү сонирхолтой салбарын тухай уншигчдад тууштай түгээх зорилгоо биелүүлэхээр манай сайт 2019 оны 11-р сард үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, интерьер дизайны салбарт ажилладаг, интерьер гэрэл зурагт хайртай залуусын сонирхол, хүсэл, зорилго нэгдэж, сэтгэл шулуудан бүтээсэн ажил нь interior.mn сайт байв. Энэ үеэс зогсолгүй шинийг эрэлхийлж, салбарт өрнөж буй мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.
Ингээд түүхэнд ховор тохиох 2020 оны нийтлэлүүдээс хамгийн шилдэг нийтлэлүүдээ бахархалтайгаар танилцуулъя. Ажил мэргэжил, сонирхол, амьдралын хэв маяг гээд шинэ хүмүүстэй танилцан, гэрийнх нь интерьерийг таниулах “аялал” болгон интерьер дизайны тухай бодлыг нэг шатаар ахиулж, амттай мэдрэмж, урам зоригоор дүүргэдэг байсныг нуух юун. Тэгш тоот жилийн онцгой зочдыг угтан авна уу.
Б.Энхмаа
Interior.mn сайт нээгдээгүй байхад урилга хүлээн авч гайхалтай гэрээ танилцуулсан эрхэм зочиндоо баярлалаа.

Д.Дэлгэрмаа
Авьяаслаг, интерьер декоратор Д.Дэлгэрмаа хатагтайд баяр хүргэе.

Everything Is Color
Хамгийн өнгөлөг нийтлэл: "Нүдээ нээгээд хар, эргэн тойрон дүүрэн олон өнгө чамайг хүрээлж буй" Байгаль эхийн бидэнд хайрласан онцгой бэлэг бол харах мэлмий бас гайхамшигт олон өнгөний нийлбэр юм. Өнгөний зохицол, үүрэг, нөлөө зэргийг эндээс уншаарай.
Monstar production
Монголын хөгжмийн ертөнцийн чадварлаг залуусын студи хамгийн бүтээлч байв.

Хадат Вилла
Байгалийн сайханд нүд баясахын зэрэгцээ дотоод орчны тохижилт тун үзэсгэлэнтэй байсныг онцолъё.

Гадаадад буй Монголчуудын маань төлөөлөл болж алс холын орноос оролцсон зочдоо "хамгийн минималист интерьер"-ээр тодруулж байна. Цэгцтэй, цэмцгэр уур амьсгалыг мэдрүүлдэг минимал дизайн сонирхдог бол уншигч танд таалагдах нь гарцаагүй юм.
Нона
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд туйлын анхаарч гэрээ маш сайхан тохижуулсан, мэдрэмжтэй эзэгтэйд баярлалаа.

Тулга, Энхчимэг
Дуу хөгжим, уран зургийн хослол хүний оюуныг мялаан хараа булааж байв. Интерьер бол гэрийн эздийнхээ тусгал юм.

Б.Жавхланбаяр, А.Гүнжинлхам
Зөөлөн ханын өнгө, цэгцтэй шийдэл, эргономик стандарт гээд өөлөх зүйлгүй интерьер гэртээ бүрдүүлсэн залуу хосыг магталгүй өнгөрч болохгүй. Гэр бүлд нь аз жаргал хүсье.

Эдгээр үзэсгэлэнт бүсгүйчүүдийн мэдрэмж онцгой байсныг уншигч та бүхэн тус бүрийн ярилцлагаас анзаарч болно. Гэр бүлийнхээ тав тух, амар амгалан байдлыг эрхэмлэдэг ухаалаг эзэгтэй нарт гүнээ талархал илэрхийлье.
Шангри-Ла оффисын "Inspiring Office Spaces in UB" цуврал
Их хотын төв цэгт сүндэрлэн орших Шангри-Ла оффисын цуврал нийтлэл интерьер сонирхогчдын анхаарлыг эрхгүй татаж чадлаа. 2020 оны шилдэг оффис интерьерээр эргэлзээгүй энэ цувралыг нэрлэх байна.

![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |

Сурталчилгаа