Gentleroom

Декор, гэр ахуй

Компанийн тухай

Өнгөрсөн жил Солонгос улсыг зорин үзэсгэлэн худалдаанд оролцох зуур ялгаа нь үл мэдэгдэх олон брэндийн дундаас Gentle гэх нэрийг санамсаргүй олж харлаа. “Таныг илүү бат бөх амраах болно” уриан дор, цул өнгийн, дээд зэргийн цэвэр даавуун материалтай, ор дэрний хэрэгсэл худалдаалж байгаа нь таалагдаж, хамгийн түрүүнд хайртай хүмүүстээ хэрэглүүлье хэмээн худалдан авалт хийлээ. Өнөөдрийг хүртэл хэрэглээд үзэхэд өнгө хэлбэрээ алдсангүй , үргэлж өгч байдаг тав тух, зөөлөн чанараа хадгалсаар байгаа нь сэтгэлд маш ихээр үнэлэгдэв. Иймд өөрийн авсан мэдрэмжийг түгээх зорилгоор ажил хэрэг болгон тус брэндийг та бүхэндээ хүргэхээр шийдсэн билээ. 2018/11/18