Үл хөдлөх хөрөнгө
Төсөл хөгжүүлэгч: TECRA LLC
Төслийн гүйцэтгэгч: TECRA MONGOL LLC
Албан ёсны борлуулагч: INVESCORE PROPERTY MANAGEMENT LLC
Хөрөнгийн менежмент: INVESCORE PROPERTY MANAGEMENT LLC
Имай Тоёоказү
“Текра” ХХК-ийн Ерөнхий захирал, “Амбассадор” төслийн удирдагч
Улаанбаатар хотын төвд баригдаад дуусах шатандаа орсон “Амбассадор” резиденс нь Монгол улсад хэрэгжүүлж буй бидний анхны төсөл юм. Монгол улсад, тэр тусмаа нийслэл хотын төвд орон сууц барина гэдэг бидний хувьд үнэхээр бахархууштай, мөн Япон улсынхаа нэрийг гаргах боломж гэж үзэн сүүлийн үед Дэлхийн хөгжингүй орнуудад тренд болж буй Хүн төвт барилгын концепцийг баримтлан ажиллаж байна. Бид хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд энэхүү төсөлд ч мөн Япон чанар, Япон сэтгэлийг шингээсэн гэдэгт итгэж болно.
Акихиса Кагэяама
Архитектор
Би олон орнуудад архитектурын төлөвлөлтүүд гаргаж байсан бөгөөд тухайн улсынхаа хэв шинжийг агуулахыг зоридог. Надад Монгол улсад баригдах орон сууцны төслийн архитектурыг зурах санал ирэхэд эхлээд Чингис хаан бодогдож байсан хэдий ч судлаад үзэхэд маш их сонирхолтой зүйлс байсан. Тэдгээрээс эртний сүг зураг бүхий чулуун хөшөө, Монголын уламжлалт хэрэглэгдэхүүн болох авдар гэсэн зүйлс сонирхол татсан. Зургандаа хүн төвт төлөвлөлтийг шингээх шаардлага ч миний бодсон зүйлстэй давхцсан бөгөөд ийм сэтгэлээр “Амбассадор” резиденсийн архитектурыг төлөвлөхдөө чулуун хөшөө, авдар, Монгол ахуйг шингээн оруулж өгсөн. Миний зүрх сэтгэл, оюунаас минь урган гарсан бүтээл танай гэр бүлд урт удаан эрүүл, жаргалтай амьдралыг бэлэглэх болтугай.
Гаку Мацумото
Барилгын архитектор төлөвлөлт, зургийн хяналтын инженер
Манай инженерийн баг сар бүр ирж зургийн болон архитекторын хяналтыг хийдэг бөгөөд нэг удаад 14 хоногийн хугацаатай барилга дээрээ ээлжлэн ажилладаг. Ингэснээр бид төслийг хугацанд нь ашиглалтанд оруулах болон зургийн дагуу гүйцэтгэл хийгдэж байгаа эсэх дээр байнгын хяналт тавьж ажиллаж байна.
Гаку Сузуки
Төслийн ерөнхий зохицуулагч
Манай компани Японы Ёкохама хотод төвтэй одоогоор Япон болон Монгол, Украйн, Лаос зэрэг улсад 18 жилийн турш барилгын чиглэлээр үйл ажиллагаа байна. Япон улсад компаниудыг туршлага болон гүйцэтгэлээс нь хамааран түвшин тогтоож гэрчилгээ олгодог. Одоогоор бид А+ гэрчилгээтэй буюу 35 давхраас дээш өндөртэй барилга барих зөвшөөрөлтэй ажиллаж байна. Компанийн зүгээс удирдлага болон инженерийн 8 хүний бүрэлдэхүүнтэй багийг Монгол улсад баригдаж буй Амбассадор резиденс төсөл дээр ажиллуулж байна. Эдгээр мэргэжилтнүүд маань 14 хоногийн хугацаатайгаар Монголд ээлжлэн ажилладаг бөгөөд өөр өөрийн чиглэлээр зөвлөгөө, сургалт, хяналтыг хийн ажилласаар энэхүү төслийг дуусгаж байна. “Амбассадор” резиденс маань оршин суугчидаа хүлээн авч эхлээд байгаа ба орон сууцны хөрөнгийн менежмент, ашиглалт, консьерж үйлчилгээг өөрийн салбар компани болох Инвескор проперти менежмент ХХК-д даатган барилгын үнэ цэнийг удаан хугацаанд хадгалах чухал үүргийг хариуцуулан ажиллаж байна.
Огава Хироки
Төслийн ерөнхий инженер
Манай компани Монгол улсын зах зээлд цөөн тооны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Анхны төсөл болох Амбассадор орон сууц нь бидний Монголд баригдах төслүүдийн суурь болж Монголчууд биднийг энэ төслөөр төсөөлөх учраас бүх зүрх сэтгэлээ шингээн ажиллаж байна. Бид төслийнхөө төлөвлөлт, бүтэц зохион байгуулалт, тавилга, тоноглол нэг бүрийг хүний эрүүл мэндийг дэмжсэн, гэртээ байхдаа сэтгэл амар байх нөхцөлийг хангахаар төлөвлөсөн. Цаашдын төслүүд мөн энэ концепци дээр суурилах буюу бидний бүтээн байгуулалт “Хүн төвт” гэсэн зорилтын доорр хийгдэх болно.