Бид хүмүүсийг хэрэглээгээрээ дамжуулан байгальд ээлтэй байхад суралцахын зэрэгцээ оновчтой худалдан авалт хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймдээ ч 100 хувь цэвэр хөвөн даавууг хэрэглэгчдэдээ санал болгон ажилладаг. Энэ удаа дэлхий дахинаа хөл хорио тогтоон бүх хүн гэрээсээ ажиллаж, бас амарч байгаа учир өөрсдийн зүгээс бяцхан “нууц”-аа дэлгэхээр шийдлээ.
Ор өдрийн эхлэл бас төгсгөл. Ямар ч том амжилтын эзэд өдрийн төгсгөлд энергиэ нөхөн амарч, бас өглөө бүрийг жаргалтайгаар угтдаг хэсэг бол ор билээ. Хүн шөнийн турш тухтай сайхан амарснаар маргаашийн бүтээмж бий болдог. Тиймээс ор болон хүний биеийн бүхий л арьстай шүргэлцдэг цагаан хэрэглэлийг анхаарахгүй өнгөрч болохгүй юм.
Gentleroom-ийн онцлог нь онлайн худалдан авалтад суурилсан гэдгийг үнэнч хэрэглэгчид маань хэдийн мэдэх билээ. Иймд онлайнаар захиалга аван бүтээгдэхүүнээ амжилттай хүмүүст хүргэхийн тулд гэрэл зургийн үүрэг онцгой нөлөөтэй юм. Бид бүтээгдэхүүний шинж чанар, өнгө, материал зэргийг маш ойлгомжтой харуулахыг хичээдэг. Ингэхдээ бүтээгдэхүүний зургаа өдрийн цагаар байгалийн гэрэлд авч, огтхон ч засвар оруулалгүй нийтлэдэг болоод удаж буй.
Бидний зураг авалтад ашиглагддаг эдлэлүүдтэй танилцана уу.
Одоогийн байдлаар дэлхий дээр цөөнгүй улс үндэстэн өөр өөрийн онцлог бүхий даавуу үйлдвэрлэж байна. Хэдийгээр цэвэр даавуу гэсэн шошготой боловч хөвөн даавууны орц болох хөвөнгийн уг гарал, хийц, нэхэлт зэргээс шалтгаалан янз бүрийн шинж чанартай байх нь бий. Жишээ нь, угаах тусам хатуурч, бөөсөрч байвал энэ нь даавуунаас гадна синтетик, полистр, нейлон гэх мэт материалаар баяжуулсан, хольцтой даавуу байх магадлалтай. Иймэрхүү даавуу одоогоор дэлхий дахинаа маш их үйлдвэрлэгдэж, эцэстээ байгальд хор хөнөөлтэй хог болон хувирдагт бид маш их эмзэглэдэг. Харин Gentleroom худалдаалдаг цагаан хэрэглэл нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад чанар болоод эдэлгээний хувьд олон талаараа ялгаатай. Тиймээс энэхүү цэвэр даавууг гэрэл зургийн хальснаа хэрхэн тусган харуулах нь чамгүй мэдрэмж бас хөдөлмөр шаарддаг гэдгийг нуух юун.
Гэрэл зураг авах үйл явц:
Ор бол өглөө ажилд тань амжилт хүсэн үдээд, үдэш угтан авдаг гэрийн хамгийн "нөхөрсөг" хэсэг.
Gentleroom-ийн тохилог унтлагын өрөөг бүрдүүлэхэд ор дэрний цагаан хэрэглэл чухал үүрэгтэй гэж үздэг учраас маш тухтай, тайван уур амьсгалыг гэрэл зурагт тусгахыг үргэлж хичээдэг. Сайн амарч сэрсэн хүн бүхэл өдрийн турш жаргалтай байж чадна.
Зочин
2020 / 12 / 04Хамгийн гоё нь шү амжилт
Зочин
2020 / 12 / 03baigaliin gereld avdg ghd ystoi uramtai daavuu ymaa zorij bichmeer sngdlaa. amjilt husey ☺️
Зочин
2020 / 11 / 29Танайх үнэхээр гоё шүү. Амжилт