Шинээр Эрэлттэй Онцлох

Б.Энхмаа: Би минимал, тухтай орчин бүрдүүлэхийг зорьсон

Сүүлийн үеийн загварлаг бүсгүйчүүдийн сонголт бол яахын аргагүй скандинав стиль. Ая тух, загварлаг шинжийг өөртөө агуулдаг хэрнээ, сканди загварыг бүтээхэд хялбархан. Скандинав хэв маягт модон эдлэлтэй хоршин зөөлөн эдлэл голлосон байдаг бөгөөд өдгөө дэлхий дахинаа маш тренд болж буй. Түүнчлэн, бага төсвөөр сайхан орчинг бүрдүүлэх боломжийг олгодог учраас ихэнх хүмүүсийн таалалд нийцдэг юм. Ингээд сканди хэв маягаар гэрээ тохижуулсан ухаалаг эзэгтэй Б.Энхмаа-гийн гэрээр зочилсон дугаарыг уншигч танд хүргэе.


Интерьер сонирхогч
Б.Энхмаа

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Минимал хэрнээ маш тухтай орчинг бүрдүүлж чаджээ. Хэдий хэр хугацаанд засвараа хийж дуусгасан бэ?

Сайн байна уу? танай сайтыг уншиж буй хүмүүст мөн мэнд хүргэе. Шинэ байр  учраас засах зүйл харьцангуй бага байсан ч манай обой бор өнгөтэй, том хээтэй байсан болохоор обойн будгаар ханаа будаад тавилгуудаа шинээр авсан. Хээтэй обойг будахаар цулгуй болдог ч гэсэн хээ нь тодорч чамин харагддаг юм билээ. Хэдийгээр обой нь шинээрээ байгаа ч өнгө нь таалагдахгүй бол обойн будгаар будах их зүгээр санагдсан шүү. Ерөнхийдөө ханын өнгөө өөрчлөх, шинээр тавилгуудаа авч тохижуулах ажил байсан гэж хэлж болох юм. Манай цонх наран талдаа биш учраас илүү цэлгэр харагдуулахын тулд суурь өнгөө гэгээлэг байлгахыг хичээсэн. Мөн тийм ч том талбайтай байр биш болохоор багахан орон зайг ч зөв зохион байгуулах шаардлагатай болсон. Нийт засвараа 1 сар гаруй хугацаанд дуусгасан.

Гэрээ ийм л хэв маягаар засъя гэсэн санаагаа хаанаас олж авсан бэ?
Шинэ байранд нүүж орно гэж төлөвлөсөн өдрөөс эхлээд хэрхэн тохижуулах вэ гэж багагүй хугацаанд эрэл хайгуул хийж, интерьерийн сайтуудаас мэдээлэл уншиж бяцхан судалсан. Аль болох маш тухтай, цэмцгэр байлгах төсөөлөл минь Скандинав дизайнтай маш сайн нийцсэн. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд скандинав дизайнд тохирох тавилгуудын эрэлд гарсан даа/инээв/. Гэрийнхээ ихэнх тавилгаа “IKEA монголд” гээд фейсбүүк групп-ээс захиалж авсан юм. IKEA-гийн тавилгууд энгийн хэрнээ цэмцгэр гээд миний яг төсөөлж байсан дүр зурагтай тун сайн тохирсон. Харин буйдан маань “Шилмэл Буйдан” компанийн буйдан. Санаагаа бол өөрөө толгойндоо дүр зургийг нь үүсгэчихсэн байсан болохоор интернэтээр хайлт хийхэд амар байсан л даа. Мөн RoomSketcher.com сайт дээр гэрийнхээ метр квадратыг бичиж оруулаад өөрөө тавилгуудаа байрлуулж үздэг хэсэг байдаг юм билээ. Энэ сайтыг ашиглаж гэрийнхээ тавилгуудын байршлыг ямар байхыг урьдчилаад харсан. Нэг талаараа технологийн дэвшлийг сайн ашигласан шүү.

“Интерьер дизайн ба архитектурын салбарт "Скандинав стиль" гэх ойлголт анх XX зууны 50-аад онуудад үүссэн гэж хэлж болно. Ая тухыг эрхэмлэж, байгальд ойр минимал амьдрахыг уриалж буй чиг хандлага бол скандинав.”


"Скандинавын Дизайн" үзэсгэлэнгийн үзмэр, 1954 он.

Өөрсдөө гэрийнхээ засварыг хийхийн ач холбогдол юу вэ? Хамгийн хэцүү ажил нь юу байсан бэ?
Амьдрах орчныхоо тохижилт, загварыг өөрсдөө гаргасан болохоор одоо бүтээсэн бүхнээ харахад их дурсамжтай санагддаг. Ханаа будахдаа нэлээн цэвэрхэн, нямбай байх гэж бага зэргийн ажиллагаа шаардсан. Гэхдээ мэдээж гэр бүлээрээ хамтдаа цаг хугацааг бүтээлч өнгөрөөж, дурсамж бүтээхээс эхлээд давуу тал ихтэй. Өөрсдөө бий болгосон үнэ цэн шингэсэн гэж бодохоор сайхан санагддаг юм билээ.

Гэрээ хүссэн хэмжээндээ хүртэл засахад юу чухал санагдсан бэ?
Хамгийн дуртай байгаа зүйлээ л худалдаж авах. Халуун ам бүлээрээ амьдрах хамгийн дотно дулаахан орчин гэр учраас юунд дуртай байна яг түүнийгээ олж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Мэдээж мэргэжлийн эх сурвалжуудаас мэдээлэл авах хэрэгтэй. Би бага зэрэг фен шүйг судлаж үзсэн. Гэхдээ 100 хувь фен шүй-г дагаж тохижуулна гэдэг боломжгүй. Энгийн нэг жишээ хэлэхэд хаалганы өөдөөс буддагийн инээсэн зураг байвал сайн гэдэг ч юмуу яг тэр чигээр нь айл бүр тэгж тохижуулвал туйлширсан болно байх. Харин хаалганы өөдөөс толь харуулж болохгүй гэх мэт байж болох хувилбаруудыг нь бол тооцоолж зөвөлгөөг нь шингээсэн.

Гэрийн интерьерийн өнгөний сонголтын хувьд ямар бодолтой байдаг вэ?
Манай гэрийн хувьд 52мкв. Тэгээд нар шууд тусдаггүй учраас хэт хүнд өнгө, хээ угалзтай байх тохиромжгүй гэж бодсон. Би минимал хэрнээ аль болох тухтай, бас тайван орчныг бүрдүүлэхийг зорьсон учраас цайвар өнгийг сонгосон юм. Анх шинэ байрныхаа обойг цагаанаар будаад эхлэхэд ойр дотны хүмүүс хэт цулгуй, хоосон харагдах юм биш үү гэж байсан бол одоо манайд орж ирэхээрээ үнэхээр тухтай, сайхан болжээ гэдэг. Ер нь цайвар өнгөн дээр бусад эд зүйлс маш гоё тодорч харагддагаас гадна гэрт цэвэр цэмцгэр, тохьтой уур амьсгал бүрддэг.

Гэрийн засварт нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ?
Ханаа будах болон тавилгуудтайгаа нийлээд 10 сая гаруй төгрөг болсон. Хамгийн чухал нь тавилга сонгохдоо ач холбогдол өгөх хэрэгтэй байх. Хүнд байнга хэрэглэгдэх учраас нэгэнт засвар хийж, шинэчлэхээр шийдсэн бол тавилгаа маш сайн бодолцож, нийцүүлж авах нь чухал. Сүүлийн үеийн байрнууд арк ихтэй баригдаж байгаа. Арк, багана ил харагдаад байх нь зохимжгүй санагдсан учир унтлагын өрөөний шкафаа захиалгаар ховилтой хийлгээд ил харагдахааргүй байлгаж шийдсэн. Энэ их цэвэрхэн хэрнээ энгийн шийдэл болсон.

Таны сонгосон IKEA брендийн загвар хийцээс гадна өөр давуу тал юу вэ?
Хэт нүсэр биш энгийн хэрэглээг дэмждэг хүмүүст IKEA илүү таалагддаг юм шиг санагддаг. Хүмүүс чанар муутай эдэлгээ даадаггүй гээд сөрөг сэтгэгдэлтэй байдаг ч үнээ дагаад хямд хийцтэй биш чанартайг нь сонговол ямар ч асуудалгүй. Манай гэрийн үүдний тавиур, шкаф нь IKEA-гийн цэвэр нарс модоор хийгдсэн тавилга. Тийм учраас бусад тавилгаас чанараараа ялгардаг шүү. Мөн интерьерийн суурь өнгөө дагаад тавилгууд маань цайвар. Манай гал тогооны угаалтуур хүртэл цагаан өнгөтэй. Ер нь тавилга цайвар өнгөтэй болоод ирэхээр өдөр бүр цэвэрхэн мэдрэмжийг төрүүлдэг юм билээ.

Гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийн талаар юу гэж боддог вэ?
Хүн хүний амьдралын хэв маягаас шалтгаалдаг байх. Бидний хувьд бол гэр бүлийн хэмжээнд хэт ухаалаг төхөөрөмж ашиглах нь тохиромжгүй санагддаг. Гэртээ халуун дотно, тайван тухтай байх нь гэр бүл байхын хамгийн нандин хэсэг байх. Хэт төхөөрөмжсөн өнөө үед амьд харилцааг эрхэмлэхийг бид хичээж байна.

Танай гэрт хамгийн их байдаг чимэглэл /Homedecor/ аль нь вэ?
Манай гэрт тасалгааны ургамал илүү олон байгаа. Өөр бусад зүйлсийг тийм ч их байлгая гэж боддоггүй. Цайвар өнгийн суурьтай интерьерт тасалгааны ургамал байрлуулах нь уур амьсгалыг “амьд” болгодог. Бас чимэглэлээс гадна гэрийн интерьерийг илүү таатай болгохын тулд үнэр их чухал гэж бодож байна. Зөөлөн сайхан үнэр гэрээс анхилж байвал хүнийг их тайвшруулдаг. Францад aroma therapy их хөгжсөн бөгөөд гэрээ сайхан үнэртэй болгох нь ахуйн соёлд нь шингэсэн байдаг юм билээ. Тийм болохоор манай гэрт тасалгааны ургамал бас хурц биш зөөлөн үнэртэй үнэртүүлэгч их бий.

Манай сайтад зочиноор оролцож, ярилцсанд маш их баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Скандинав загварын тухай ЭНДЭЭС дэлгэрэнгүй уншаарай.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

18 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 07
Хариулах

Сайн байна уу ? обойны будаг гэж ямар будаг вэ? хаанаас авж болох вэ?

0

Зочин

2020 / 05 / 04
Хариулах

Сайхан ярилцлага болжээ баярлалаа. Хөлтэй цэцгийн саваа хаанаас авсан бэ? Хуваалцаж болох уу?

0

Зочин

2020 / 02 / 05
Хариулах

Bayarllaa. Shan yariltslaga bljee

0

Зочин

2020 / 01 / 30
Хариулах

sn bnuu tanias zuvluguu avax gesiimaa manaix 30m2 1 uruu bas oboi n tsul saaral ungutei ym xushig bolon tavilga ymar ungutei bval zoxijmtoi boloo sanaa xelj uguuch

-3

Зочин

2020 / 01 / 24
Хариулах

Ikea enguun гээд пэйж захиалгаар авчирдаг. Олон удаа тавилга захиалсан, найдвартай байдаг.

0

Зочин

2020 / 01 / 30
Хариулах

Hi mash ikh taalagdsan face hayagaa ilgeegeerei boloh uu. Zuvulguu avah gesiini

0

Зочин

2020 / 01 / 23
Хариулах

Холбогдох дугаар байвал өгөөч

0

Зочин

2020 / 01 / 22
Хариулах

Ymar goe yum be zowolgoo awj blh blwuu holbogdmoorl bn

0

Зочин

2020 / 01 / 22
Хариулах

Mash goe

0

Зочин

2020 / 01 / 21
Хариулах

Wow gaikhaltai

1

Зочин

2020 / 01 / 21
Хариулах

Гоё бна аа тааладглаа яаг миний сонирхол

0

Зочин

2020 / 01 / 21
Хариулах

tasarhai hanaaa yugaar shiidsen be ?

1

Зочин

2020 / 01 / 22
Хариулах

oboin budag gd xaixaar bdin bnlee gaduur

0

Зочин

2020 / 01 / 31
Хариулах

Hi gal togoo good haana hiilgesen ve?

0

Зочин

2020 / 01 / 22
Хариулах

VGT гээд орос будгаар будсан “Краска моющаяся для стен и обоев” гээд биччихсэн. 100 айлд албан ёсоор борлуулдаг газар байдаг юм байна лээ, fb хуудас нь бас байгаа байх. Заавар дээрээ 2 удаа давхарлана гэсэн болов ч бараан өнгийн обоиг 4 давхарлаж байж өөгүй цагаан болсон. 2 долоо хонож байж бүрэн хатдаг юм байналээ. Хатсаны дараа угааж, арчиж болдог их амар санагдсан шүү. Амжилт!

0

Зочин

2020 / 01 / 20
Хариулах

oboinii budag ni yag yamar budag baidag yumbol medee avchihmaar bna

12

Зочин

2020 / 01 / 22
Хариулах

VGT гээд орос будгаар будсан “Краска моющаяся для стен и обоев” гээд биччихсэн. 100 айлд албан ёсоор борлуулдаг газар байдаг юм байна лээ, fb хуудас нь бас байгаа байх. Заавар дээрээ 2 удаа давхарлана гэсэн болов ч бараан өнгийн обоиг 4 давхарлаж байж өөгүй цагаан болсон. 2 долоо хонож байж бүрэн хатдаг юм байналээ. Хатсаны дараа угааж, арчиж болдог их амар санагдсан шүү. Амжилт!

5

Зочин

2020 / 01 / 24
Хариулах

Sain bna uu Face book haygaa uguuch zuvulguu avah gesen ym

0