Шинээр Эрэлттэй Онцлох

Э.Номинчулуун: Хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлээрэй

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн өрөөний тохижилтын тухай маш сонирхолтой нэгэн нийтлэлээр уншигч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа бид хүүхдийн нас сэтгэхүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өрөөг нь тун ч чамбай тохижуулсан бүтээлч, ухаалаг гэрийн эзэгтэйг урьж ярилцсан юм. Хүүхдүүдийнхээ зурсан зургаар гэрээ чимэх дуртай Нона бидэнтэй хүүхдийн өрөөний интерьерийн тухай гайхалтай, гэгээлэг яриа өрнүүллээ.


Интерьер сонирхогч
Э.Номинчулуун

Сайн байна уу? Юун түрүүнд эх үрсийн баярын мэндийг хүргэе. Гэрийнхээ интерьерийг юунаас урам зориг, санаа авч тохижуулсан бэ? Яриагаа үүнээс эхлүүлье. Сайн байна уу? Баярлалаа. Танай сайтын уншигчдад мөн мэнд хүргэе. Бага насны хүүхдүүдтэй болохоор хамгийн түрүүнд хүүхдэд ямар орчин хамгийн тухтай, эвтэйхэн байх вэ гэдгийг бодолцож тохижилтоо шийдсэн. Сайн анзаарвал хүүхдүүдийн маань тоглоом, зурсан зургууд манай гэрт их бий. Гэртээ дөнгөж нүүж ормогцоо интерьерийн тухай сэтгүүл, сайт уншиж, pinterest-ээс гэрээ сайхан тохижуулсан айлуудын зургийг харж их санаа авсан юм байна. Мөн гэрийн тавилгуудаа байршуулж, туршиж болдог sketch up, Hauz, Home design гэх мэт аппликейшн ашигласан.

Бага насны хүүхдүүдтэй болохоор хамгийн түрүүнд хүүхдэд ямар орчин хамгийн тухтай, эвтэйхэн байх вэ гэдгийг бодолцож тохижилтоо шийдсэн.

Өнгөний сонголтоо хэрхэн шийдсэн бэ?

Зүгээр л цав цагаан эсвэл шаргал бор өнгийн цулгуй хана уйтгартай санагдсан учраас илүү залуулаг, гэхдээ зөөлөн өнгөтэй байлгахыг эрмэлзэж ханаа пастел өнгө сонгож будсан. Өмнө нь нэг хэсэг бүр хар өнгийн ханатай байж үзсэн юм. Зочны өрөөний нэг хана хар байхаар нэг тийм донжтой бөгөөд бусад эдлэлтэй нийлж шик харагддаг. Одоо бол илүү гэгээлэг, зөөлөн өнгө гэрт маань давамгайлж байгааг анзаарч болно.

Тавилга декоруудаа хаанаас сонгосон бэ?

Залуу хүмүүс учраас айхтар үнэтэй, нүсэр тавилга авахыг чухалчлаагүй. Хамгийн гол нь донж нь таарсан, модон эдлэл сонгох гэж хичээсэн. Өмнө хэлсэнчлэн, pinterest-ээс ихэнх санаагаа олсон гэсэн дээ. Тэгээд Монголдоо дэлгүүрүүдээр явахаар хүссэн зүйлээ хараахан олж чадахгүй байсан ч бараг л өглөө болгон ажилдаа явж байгаа юм шиг л тавилга декорын дэлгүүр ордог байлаа. Скандинав дизайн дэлгүүрээс буйдан, Zara home-оос сүлжмэл сагс, IKEA-гаас толь, зарим гэрэлтүүлэг гэх мэт их олон газраас сонголтуудаа хийсэн. Мөн үндэсний үйлдвэрлийн бүтээгдэхүүнээс зарим зүйлсээ сонгосон.

Аль дизайны чиг хандлагыг түлхүү баримталсан бэ?

Модон болон зөөлөн эдлэл, тасалгааны ногоон ургамал ихтэй, зөөлөн цайвар өнгө голлодог учраас скандинав дизайн надад тайван, тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс Скандинавийн өнгө аяс хэв маягийг интерьертээ шингээхийг хичээсэн.

Гэртээ тохижуулах явцад хамгийн хэцүү сонголтууд нь юу байсан бэ?

Хөшиг, гэрлийн бүрхүүл бол сонголт хийхэд хэцүү байсан. Ялангуяа хөшигний өнгө, хээ, материал маш өргөн сонголттой байдаг учраас яг ямар хөшиг авахаа сайн мэдэхгүй байгаа хүнд бол төөрдөг байшинд орсон юм шиг л санагддаг юм билээ. Тэр дундаас яг тохирсоныг олно гэдэг нэлээн мэдрэмж шаарддаг ажил гэдгийг ойлгосон.

Гэрээ тохижуулахаар зэхэж байгаа хүмүүс, эсвэл ямар дизайнаар тохижуулахаа төлөвлөөгүй байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Өөрийнхөө тухтай орон зайг бүрдүүлэх маш чухал. Жишээ нь: Хөгжимд дуртай бол пянз тоглуулагч, спийкер, хамгийн их сонсдог пянзнуудаа байрлуулж болно. Кинонд дуртай бол дуртай киноныхоо постерыг гэртээ томоор өлгөх гэх мэт. Эсвэл ном унших дуртай бол номын тавиур, сууж ном унших тухтай буйдан, гэрлийг зориулж тохижуулах ч юм уу. Бид хоёрын хувьд хүүхдүүд маань жаахан байсан болохоор гэртээ нүүж ормогцоо хүүхдийн өрөөний тохижилтоо хамгийн түрүүнд эхэлсэн. Гэхдээ өөрсдийнхөө орон зайг орхигдуулалгүй пянз тоглуулагч, амьд ургамал гээд дуртай зүйлсээ нэгтгэж гэртээ байрлуулсан.

Хоёулаа хүүхдийн өрөөний тохижилтын тухай ярилцъя?

Хамгийн түрүүнд хүүхдийн өрөө гэхээр ор, ширээ сандал гээд нийтлэг тавилгууд төсөөлөгддөг шүү дээ. Миний бодлоор ханаа дагасан төлөвлөлтөөр өрөөг нь тохижуулбал зохимжтой юм шиг санагддаг. Өрөөний голд тоглоомын зай гарна, буцаагаад тоглосон тоглоомуудыг нь эмхэлж тавихад ч хялбар гэх мэт давуу талтай. Гэхдээ хүүхдээ сайн ажиглаж, дуртай зүйл, сонирхож тоглодог зүйлсээр нь өрөөг нь шийдэж өгвөл их зүгээр санагддаг. Бидний хувьд хүүхдийн өрөөгөө одоо бараг 7 дахь удаагаа шинэчилж тожихуулсан нь энэ юм. Учир нь хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн үе шатуудаас нь хамаарч хүүхдийн өрөөг бага ч болов шинэчилж байх нь зохимжтой санагддаг. Манай хүүхдүүд зураг зурах, ном унших их дуртай болохоор түүнийг нь дэмжиж зургийн хэрэгсэл, номын тавиурыг зориуд өрөөнд нь байрлуулсан. Одоо гэрийг маань хүүхдийн маань зурсан зургууд их чимдэг/инээв/.

Хүүхдээ сайн ажиглаж, дуртай зүйл, сонирхож тоглодог зүйлсээр нь өрөөг нь шийдэж өгвөл их зүгээр санагддаг.

Хүүхдийн өрөөг тохижуулахдаа хамгийн түрүүнд юуг анхаарах шаардлагатай байдаг бэ?

Хүүхдийнхээ өндөрт нь тохируулж тавиур, ширээ сандлыг нь байрлуулах хэрэгтэй болов уу. Хүүхэд өөрөө хэний ч тусламжгүй хэрэгтэй зүйлээ олж авч чадна, мөн буцаагаад өөрөө хурааж сурна. Мэдээж бага насны хүүхэдтэй бол зөвхөн өрөөнд нь гэлтгүй гэртээ аль болох хүүхдэд аюулгүй зүйлсийг авах хэрэгтэй. Гэхдээ анхаарч байна гээд хэт сонирхолгүй орчин бүрдүүлж болохгүй. Хүүхдүүд гүйж харайх, шинэ содон зүйл турших сонирхолтой байдаг учраас биеийн хүчний дасгал болох зүйлсийг байрлуулвал зохимжтой байх. Хүүхдийн өрөөнд өндөр ор байх ямар ч шаардлагагүй юм билээ. Манайх хүүхдийн өрөөний ороо доор нь жижиг модон суурь хийлгүүлээд матрас авч шийдсэн.

Хүүхдийн өрөөний чухал элемент бол тоглоомууд байдаг шүү дээ. Таны хувьд хүүхдүүддээ тоглоомыг нь хэрхэн сонгож өгдөг вэ?

Өмнө нь бэлгэнд ирсэн, өөрсдөө эрхлүүлж авч өгсөн гээд хэтэрхий их тоглоомтой байлгаж үзсэн. Олон тоглоомтой байх тусам хүүхэд алийг нь ч тоохгүй, дэмий л баахан тараадаг юм билээ. Тэгэхээр үнэхээр хүүхдийнхээ тоглоомыг бодож сонгох нь чухал санагддаг шүү. Зөвхөн тоглодог хэдийг нь үлдээгээд бусдыг нь түр нууж мартуулж байгаад гаргаж тоглуулвал үр дүнтэй. Хөл хорионоос хойш хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж байгаа болохоор хүүхдээ илүү ажиглах боломж гарсан. Аль болох тоглоомын аргаар шинэ зүйлд сургаж, буруу зөвийн тухай ойлголт өгөхийг хичээж байгаа. Аюулгүй, хүүхэд өөрөө сэтгэн, төсөөлж тоглох боломжтой тоглоомуудыг сонгож өгдөг. Интерьерийн хувьд ч гэсэн модон тоглоом үзэмжтэй, цэгцтэй харагддаг.

Интерьерийн хувьд ч гэсэн модон тоглоом үзэмжтэй, цэгцтэй харагддаг.

Одоо хүүхдийн өрөөний хэсэгт нэмж хийх ажил үлдсэн үү?

Хүүхдийн өрөө бол яахын аргагүй хүүхдийн хөгжил сэтгэхүйн онцлогт тохируулан өөрчлөгдөж байдаг юм билээ. Тэгэхээр хүүхдийн өрөө цаашид дахиад олон ч хувирах байх. Ойрын хугацаанд гэвэл биологи, газар зүй, дуу хөгжим, уран зураг гэх мэт шинжлэх ухаанч мэдлэг олгох зорилгоор постерууд нэмж өлгөхөөр төлөвлөж байгаа. Иймэрхүү зүйлс нүдэнд нь ойр байвал хүүхдэд хурдан цээжлэгдэнэ, тэдгээрийг өөрөө бие дааж судлах сэдэл болно гэдэг юм уу. Энэ утгаар нь хүүхдүүддээ аль болох хэрэгтэй зүйлсийг нэмж байрлуулна.

Гэрийн тань интерьерт ургамал модон эдлэл зонхилж байна. Гэрийн нөхцөлд загварлаг болоод эрүүл мэндийн хувьд ямар ургамал илүү тохиромжтой байдаг бэ?

Тйим шүү, манайд Мөнхрөө гэдэг ургамал их бий. Гэр доторх тоосжилтыг багасгадаг хэрнээ үзэмжийн хувьд их гоё ургамал. Зочны өрөөнд мөн Monstera, dracaena гэдэг том навчит ургамал байдаг. Хүүхдүүдээ ургамал болоод амьд зүйлтэй харьцаж сургах, байгальд хайртай хүн болгож төлөвшүүлэхийн тулд гэртээ тасалгааны ургамлуудыг их байрлуулсан. Ийм том навчит ургамал байгаа хэсгийн тоосыг арчихад л үр нөлөөг нь мэдэрч болохоор байдаг. Ургамал байгаа хэсэгт арай бага тоос гардаг юм. Тэгэхээр үүнийг уншиж буй хүмүүст зөвлөхөд, тасалгааны том навчит ургамал байршуулах нь олон давуу талтай гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

9 Сэтгэгдэл

Зочин

2020 / 07 / 24
Хариулах

хүүхдийн өрөөний модон шүүгээ тавиур ширээг хаанаас авсан бэ

0

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

нийт хэдэн м2 байр вэ? Зочины хэсэг нь хэдэн м2 хүүхдийн өрөө нь хэдэн м2 вэ?
Бас хөшигөө хаанаас авсан бэ

-1

Зочин

2020 / 06 / 02
Хариулах

Geree dahiad shineer tohijuulmaar sanagdaj bnshu tanai sited orj bga ailuud ystoi goy interiertei yma🙆🏻‍♀️

0

Зочин

2020 / 06 / 01
Хариулах

Modon togloomoo haanaas awdag ym bol huuheddee avj ugue

1

Зочин

2020 / 06 / 10
Хариулах

avdartoys geed haigaad uzeerei

0

Зочин

2020 / 06 / 01
Хариулах

huurhun ymaa cute little toys and nice interior!

1

Зочин

2020 / 06 / 01
Хариулах

🥰🥰

1

Зочин

2020 / 06 / 01
Хариулах

Mundag ahuu Nona!

2

Зочин

2020 / 06 / 01
Хариулах

😍😍😍

1