Шинээр Эрэлттэй Онцлох

Г.Маралмаа: Цайвар шар, хул өнгө илүү үзэсгэлэнтэй

Цөл дэх хамгийн ер бусын хайр татам мод болох кактусыг интерьертээ ашиглан гэртээ чамин өвөрмөц интерьерийг бүрдүүлсэн нэгэн айлаар зочиллоо. Олон улсын харилцаа, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй ч үүнийхээ зэрэгцээ хувиараа бизнес эрхэлж яваа Г.Маралмааг онцолж байна. Загварын тун нарийн мэдрэмжтэй, сайхан инээмсэглэлтэй, хайр татам эзэгтэйн гэрт тавтай морилно уу.


Fashion Blogger
Г.Маралмаа

Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Гэрийнхээ интерьерийн санааг хэрхэн олсон тухай яриагаа эхэлье?
Сайн байна уу? Танай сайтын уншигч нарт мэнд хүргэе. Pinterest-ээс санаа авч, гэрийнхээ интерьерийг иймэрхүү л болгоё гэсэн ерөнхий төсөөлөлтэй болсон. Энэ байранд манай гэр бүл 6 дахь жилдээ амьдарч байна. Өмнө нь бор обой, бор тавилгатай байсан болохоор жижигхэн орон зайтай юм шиг харагддаг байсан. Тийм учраас засвар хийхдээ цагаан өнгийг суурь болгохоор төлөвлөж зураг төслөө анх гаргуулсан. Одоо манайхаар зочилсон хүмүүс танайх өмнөхөөсөө илүү том болчихжээ гээд байдаг. Тэгэхээр өнгөний нөлөө интерьерт чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэрсэн дээ. Яг цав цагаан биш ч креми, бейж өнгөнүүд илүү үзэсгэлэнтэй харагддаг юм шиг санагддаг.

Ер нь хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?
Манайх 87 мкв байр. Интерьерийн зураг төсөл, гүйцэтгэл, тавилга, декоруудтай нийлээд 80 сая төгрөгийн төсөвт багтсан. Тавилгуудаа бол захиалж авч байсан. Засвар, тавилгын төсөв их гарах тусам хүмүүс шинэ байр авах эсвэл засвар хийх гэсэн сонголттой тулгардаг юм билээ. Бидний хувьд байраа солихгүйгээр интерьерээ санаандаа хүртэл тохижуулъя гэсэн сонголтыг хийсэн.

Кактус их харагдаж байна. Яагаад кактусыг сонгож байрлуулсан бэ?
Гэртээ ургамал байрлуулмаар байсан ч өдөр бүр арчлаад байх зав гардаггүй учраас кактусыг сонгосон. Нэг их арчилгаа шаардахгүй ч кактус интерьерт тун “cool” харагддаг юм билээ. Одоохондоо хүүхэд маань бага байгаа болохоор том хиймэл кактусыг зочны өрөөндөө авсан. Өргөс нь хатгадаггүй учраас аюулгүй байдлаа бодвол энэ нь их зүгээр. Яваандаа илүү гоё кактус авч цуглуулна гэж бодож байна. ↓

Кактус нэг их арчилгаа шаарддаггүй ч интерьерт хамгийн cool ургамал

Тавилгуудын сонголтоо хэрхэн сонгосон бэ?
Анхны зураг төсөл дээр тусгасан тавилгуудаас санаа авч Хятадын taobao.com сайтаас шүүгээ, ор, буйдан, жижиг хэрэглэлүүд зэргийг би өөрөө захиалж авсан. Ариун цэврийн өрөөний чулууг орж ирсэн хүмүүс их асуугаад байдаг юм. Энэ төрлийн хиймэл чулуунууд ер нь гал тогооны тавцан, шат, ресепшний тавцан гэх мэтээр ашиглагддаг юм билээ. Гэхдээ ариун цэврийн өрөөндөө ашиглахад гоёмсог харагдуулдаг хэрнээ өртгийн хувьд хямд.

Харин энэ бол чулуун плита. Нимгэн учраас их хэврэг, амархан хагарах гээд байдаг эрсдэлтэй юм билээ. Мэргэжлийн хүмүүс ер нь шил, толь, плита зэргийг дотоодоосоо авахыг зөвлөж байсан. Ингэсэн нь хагарч гэмтэхгүй, харьцангуй эрсдэл багатай гэдэг. Энэ ариун цэврийн өрөөний плитан чулуу бага зэргийн хагараад хэсэгчлээд наачихсан байгаа нь энэ юм. Санаагаа бол тухайн үеийн тренд, бас өөрийн мэдрэмжээр хамгийн сайхан харагдаж байгаагаа сонгож тохижуулсан. Амьдарч байгаа орчин маань яг өөрийн хүслээр байх нь тухтай шүү.  ↓

Интерьертээ тусгасан сонирхолтой шийдлүүдээсээ хуваалцаж болох уу? Хамгийн дуртай хэсэг чинь аль вэ?
Манайд ер нь бодож шийдсэн деталиуд их юм байна. Зурагтын хэсгийн утас, залгуурыг далд болгож маш цэвэрхэн шийдэхийг хичээсэн. Шугам хоолойн ил харагддаг хэсгүүдийг гипсэн ханаар хаасан. Харин угаалгын өрөөний хаалгаа ханатайгаа ижил харагдуулах үүднээс ижилхэн өнгөөр дотроос нь будсан юм. Гаднаас харахад ерөнхий суурь өнгөтэй мөн ижил цагаан байхаар шийдсэн. Мөн хананаасаа шууд гардаг холигчийг нэлээн төлөвлөж байгаад шийдсэн. Гүйцэтгэж байгаа хүмүүс их ажиллагаа ихтэй болдог гээд цааргалах тал байдаг юм билээ. Гэхдээ цоолоод дахиж холигчныхоо урдуур бөглөх гээд багагүй ажиллагаа орсон ч гэсэн их дуртай. Гал тогооны тавилгаа Umeco-оор хийлгүүлсэн. Тавиурыг их ухаалаг шийдэж өгсөн нь надад маш таалагддаг. Эмх цэгцтэй бас цэвэрхэн. ↓

Харин энэ гэрэл бол хурим дээр маань ашиглагдаж байсан, манай гэр бүлийн хувьд нандин дурсамж агуулдаг зүйл. Үүнийг гэртээ байрлуулахын тулд зориулаад багахан хана нэмж өрсөн. ↓

Хүүхдийн өрөөнд ерөнхий уур амьсгалтайгаа зохицуулаад ханан дахь зургийг Pinterest-ээс сонгоод зуруулсан. Хүүхдэд ээлтэй аль болох гэгээлэг өнгийг сонгосон бөгөөд тоглоомыг нь цэгцтэй байлгахын тулд шүүгээнд нь зориулж сүлжмэл сагснуудыг байрлуулсан. Нэг хэв маягийг тууштай дагнаж тохижуулахаас илүүтэй модерн шийдэл дээр бага зэргийн классик элемент оруулах гэх мэтээр тавилгуудаа сонговол сонирхолтой гэж боддог. Жишээ нь унтлагын өрөөнд байгаа классик хүрээтэй толь энэ өрөөнд их өвөрмөц чамин харагддаг юм.

Одоо дулааны улирал эхлэхээр засварын ажлууд их хийгддэг шүү дээ. Гэрээ засахаар шийдсэн хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Заавал интерьер зураг гаргуулаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл сантехник, цахилгааны утас гэх мэтийг маш нарийн зурдаг учраас мэргэжлийн зураг чухал. Багагүй зардал гаргах шаардлагатай ч тав тух, сайн сайхан зүйлсээ бодвол үр ашиг нь хамаагүй их. Заавал зураг дээрх тавилгыг авч байрлуулах албагүй шүү дээ. Хамгийн гол нь нүдэнд ил харагддаггүй цахилгаан, шугам сүлжээний зохион байгуулалт маш чухал гэдгийг ойлгосон. Дизайнеруудад санаагаа маш сайн ойлгуулж, өөрийн зүгээс хүсэж буй зүйлээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл аль алиндаа амар бас богино хугацаанд чанартай гүйцэтгэл гардаг юм шиг санагдсан. Аль болох утас, залгуурыг ил гаргахгүй, цагаан өнгөөр дагнаж, хэт их чимэглэлгүй мөртлөө донжтой байлгахыг зорьсон учраас манай гэрийн хувьд гүйцэтгэл хийгдэж эхлэхэд зураг төсөлд тусгагдсан олон зүйлийг өөрчилж хийсэн шүү. Явцын дунд бага зэргийн өөрчлөлтүүд гардаг юм билээ.

Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

14 Сэтгэгдэл

Зочин

2020 / 03 / 13
Хариулах

odoo л нийгэм хүний төлөө байгаль орчны төлөө өөрсдийнхөө төлөө нийгэм бий болох гэж байна

0

Зочин

2020 / 03 / 12
Хариулах

Гал тогооны тавилга үнэхээр их таалагдлаа. Ийм гал тогоотой болноо

0

Зочин

2020 / 03 / 12
Хариулах

хоолны ширээгээ хаанаас авсан юм болоо хэхэ 😅

0

Зочин

2020 / 03 / 12
Хариулах

DINING CHAIR, WALL CLOCK 2 NIIICE

0

Зочин

2020 / 03 / 12
Хариулах

ene arai l goyo yumaa

0

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

nice

0

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

Үнэхээр сайхан эмх цэгцтэй харагдаж байна

0

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

wuaaa ysn goy ail we 😍

0

Зочин

2020 / 03 / 12
Хариулах

Ĺ

1

Зочин

2020 / 03 / 14
Хариулах

Tseverhen boljee. Gehdee 80 saya interiort zartsuulsan geheer arai l yumaa kk

0

Зочин

2020 / 03 / 26
Хариулах

Гоё юмаа таалагдлаа

0

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

unheer tasarhai

1

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

Cooooooool

1

Зочин

2020 / 03 / 09
Хариулах

Тасархай

0