Render

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл · Интерьер, Экстерьер хавтан

www.render.mn7010 6433Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их монгол улсын гудамж, Маршал хотхон, Кинг тaуэр 122-6

Компанийн тухай

Рендер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 10 гаруй жилийн дадлага туршлага дээр суурилан интерьер дизайн, зураг төсөл, тавилга үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр салбартаа тэргүүлэгч компани болон өргөжин хөгжөөд байна.

Бид тухайн компаний нэр хүнд бизнесийн онцлогийг илэрхийлэх, үйлчлүүлэгчдийнх нь тав тухыг хангах дизайны дахин давтагдашгүй оновчтой шийдлийг цаг хугацаа, хэрэглээний явцад чанараа үл алдах бат бөх, гоёмсог материалаар үйлдвэрлэлийн өндөр технологи ашиглан хийж гүйцэтгэдэг.

Дизайны зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга, хана, хаалга зэргийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, угсралт суурилуулт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэдэг тул бид хэрэглэгчиддээ өндөр чанар, сэтгэл ханамжийг амлаж чаддаг.

Рендер компани нь хүлээлтийг давсан дизайны шинэлэг шийдлийг хүргэхийг зорин ажилладаг тул R&D буюу судалгаа, хөгжүүлэлтэд байнга анхаарал тавьж ажилладаг билээ. Тэр ч утгаараа бид орчин үеийн шинэ санааг бүтээж чадах дизайнеруудыг сургаж хөгжүүлэхийн сацуу дэлхийн хамгийн сүүлийн үеийн компьютерийн систем бүхий робот машинуудаар тавилгын үйлдвэртээ шинэчлэлт хийгээд байна.

Түүнчлэн бид дэлхийн зах зээлд тэргүүлэгч ХБНГУ-ын Hafele, Бүгд Найрамдах Австри Улсын Fundermax компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүргэж байна.


Компанийн Брэнд/Бүтээгдэхүүн


Компанийн Төслүүд