Häfele

Рендер ХХК нь 2012 оноос эхлэн Häfele компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус компанийн архитектурын болон тавилгын холбогч эд анги, хөдөлгөөнт ханын систем, тавилгын цоож, нугас, гүйдэг зам, тавилгын хөл, бариул, гэрэлтүүлэг, гал тогооны болон ариун цэврийн өрөөний тоноглолуудыг худалдаалж байна.

1923 онд мужааны багаж худалдаалах мухлаг нээн ажиллуулж байсан нь Хефеле компанийн эхлэл болсон юм. 1939 онд “Der Grosse Hafele” хэмээх алдарт каталогийнхоо анхны дугаарыг хэвлүүлж, дэлхийн 2-р дайны дараа Хефеле компани олон улсын зах зээлд хүч түрэн орж тавилга, барилгын тоноглолын салбарт үндэстэн дамнасан томоохон компани болж өргөжиж чадсан.

Хефеле нь “Тавилгын үйлдвэрлэлийн 3А стандарт” -ийг боловсруулахад гар бие оролцож байсан төдийгүй өдгөө дэлхийн хамгийн том тавилгын тоноглол үйлдвэрлэгчийн нэг болж чадсан. Хефеле компани дэлхий даяар 30 салбар компани, 40 орчим үйлчилгээний төв, 5000 гаруй ажилчидтайгаар тавилга, барилгын метал хийц, хаалганы дижитал цоож гэсэн гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж бүтээгдэхүүнээ дэлхийн 80 гаруй улсад борлуулан ажиллаж байна.

Олон арван мэргэжлийн зохион бүтээгч, шилдэг инженерүүд нь одоо байгаа бүтээгдэхүүнээ байнга хөгжүүлж, шинээр зохион бүтээж үргэлж шинэ шилдэгийг эрэлхийлж байдаг нь Хефеле компанийн салбартаа тэргүүлэгч байх үндэс болдог байна.

Барилгын Тоноглол
Барилгын бүхий л шаардлагыг хангасан барилгын тоноглолын дэлгэрэнгүй танилцуулгыг энэхүү каталогоос үзнэ үү. Энд дар

Тавилгын Тоноглол
1,400 хуудас бүхий тоноглолын шийдлүүдийг энэхүү каталогоос үзэх боломжтой. Энд дар

Сурталчилгаа
https://interior.mn/