Фундермакс нь дэвшилтэт технологи, шинэлэг шийдэл, өвөрмөц өнгө дизайн, бүтээгдэхүүний чанараараа дэлхийд танигдсан барилгын гадна фасад, интерьер, тавилгын материал үйлдвэрлэгч Бүгд Найрамдах Австри Улсын компани юм.
Тус компани нь модон материалыг химийн аргаар боловсруулан 160 гаруй өнгө, гадаргууны төрөл бүрийн сонголттойгоор үйлдвэрлэсэн барилгын дотоод гадаад, засал, өнгөлгөө төдийгүй тавилгад зориулсан хавтанг бүтээлч хэрэглэгчиддээ санал болгодог. Түүгээр ч зогсохгүй таны хүссэн өнгө дизайнаар барилга архитектурын шийдэлд тань зориулж захиалгаар үйлдвэрлэж өгдөгөөрөө онцлог юм.
Фундермакс компанийн хамгийн гол чанарын баталгаа бол өөрийн лабораторид бүтээгдэхүүнийг тохиолдож болох гадны нөлөөллийн хамгийн өндөр үзүүлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэн шалгаж баталгаа өгдөг. Тийм ч учраас Фундермаксын хавтангууд -80 C, +80 C градуст тэсвэртэй бөгөөд 20 жилд өнгөө алдаггүйгээрээ гайхалтай юм.
Карл Фундер 1890 онд түүний анхны тоног төхөөрөмж болох модны хөрөөтэйгээр тус компанийг үүсгэн байгуулж байсан бол одоо Бүгд Найрамдах Австри Улсад бүтээгдэхүүн хөгжүүлэлт чанарын лаборатори бүхий 5 үйлдвэр, 1000 гаруй ажилтантай, Франц, Швейцарь, Энэтхэг, Хойд Америк зэрэг улсуудад салбартай томоохон компани болон хөгжижээ.
Рендер ХХК 2015 оноос эхлэн тус компаний Монгол дахь албан ёсны түншээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Монголынхоо хэрэглэгчид тус компанийн бүхий л шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх боломжтой боллоо.
Танилцуулга:

Интерьер, тавилгын материалын танилцуулга

Сурталчилгаа