Улаанбаатар хотод #Fundermax экстерьерийн хавтанг ашиглан гүйцэтгэсэн E-mart хайпермаркет барилгын фасадыг танилцуулж байна.
- Интерьер дизайн: RADD LLC
- Гүйцэтгэгч: Render LLC
- Ашигласан материал: FunderMax Max Compact Exterior
- Хавтангийн гадаргуу: Matte
- Өнгөний сонголт: 0776 Concrete Grey, Individual Decor
Аливаа барилгын гадна тал бол нэрийн хуудастай ижил олон зүйлийг илэрхийлдэг.
Улаанбаатарчуудад хэдийнээ танигдсан E mart худалдааны төвийн гадна фасад болон олон нийтэд үйлчлэх хэсгүүдийн интерьерийг Render LLC гүйцэтгэсэн. Брендийн үнэ цэнийг шингээсэн нь гадна талаасаа ч харагдах ба олон улсын стандартад нийцсэн FUNDERMAX экстерьерийн хавтан нь цаг агаарын элдэв нөлөөлөл, экстрем температур, химийн бодисонд тэсвэртэй байдгаас гадна граффити, шүршдэг будаг тогтдоггүй тул энгийн цэвэрлэгээгээр арилгах боломжтой мөн нарны хурц туяа, хүчтэй салхи, бороо цасанд зэвэрч ганддаггүй.
Интерьерт ашигласан хавтан нь загвар болон өнгөний сонголт гэх мэт чанараараа бусад барилгын дотор хавтангуудаас ялгардаг. Иймд үйлчлүүлэгчдийн нь тав тухыг хангах оновчтой шийдлийг цаг хугацаа, хэрэглээний явцад чанараа үл алдах бат бөх, гоёмсог материалаар үйлдвэрлэлийн өндөр технологи ашиглан бий болгодог аж.
Олон нийтэд үйлчлэх хэсэгт ашиглагдах тавилгууд эдэлгээ даах чанартай, элдэв бактери үржүүлдэггүй байх нь чухал шалгуурын нэг. Fundermax хавтан нь мөөгөнцөр болон бусад бактери хэт үржихээс урьдчилан сэргийлдэг.
Зөвхөн чанартай материалаар дизайны дахин давтагдашгүй шийдэл бий болж, олон жилийн турш өнгө хийцээ алддаггүй.
Render LLC экстрьер ажлын гүйцэтгэлийн хувьд монголдоо анхдагч бөгөөд албан ёсны эрхтэйгээр FunderMax хавтанг борлуулдаг учир эргэлзээгүй зөв сонголтын нэг байх болно.
Сурталчилгаа