Хуримын ордон

Амьдралын мартагдашгүй нэгэн өдөр буюу хайртай хосуудын хуримын өдрийг дуу хуур, инээд хөөрөөр бялхсан халуун дулаан уур амьсгалтай байлгахыг хүн бүр хичээдэг билээ. Аав ээж амраг садан хайртай дотнын хүмүүсийнхээ дэргэд халуун хайраа тунхаглаж голомтоо бадраан айл болж буй хосуудын мартагдашгүй нандин мөчүүдийн гэрч болсон хуримын ордон дахь бүх л зүйлс ерөөлөөр дүүрэн гэлтэй. Жишээлбэл, залуу хосуудын жаргалтай амьдралын хөтөч болон угтах эрдэнэт улаан хивсийг алхан хээгээр чимсэн нь туйлын утга төгөлдөр ажээ.

Алхан хээг Монголчууд өнө эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд цаглашгүй мөнхийн хөдөлгөөнийг илтгэдэг тул мөнхөд, бат бөх гэсэн утга агуулгыг бэлгэддэг нарийн учиртай билээ. Хивсэн дээрх хээ нь хүртэл жаргал хурайлах мэт хуримын өдрийг хайр баяраар дүүрэн байхыг ерөөжээ.

Амьдралын хором бүрийг хөөр баяслаар мялаах бүтээгдэхүүн бүрдээ сэтгэл шингээдэг Эрдэнэт хивс ХХК урлав.

Гал голомтоо бадраасан өргөө цагаан гэрээ хайр, сэтгэл шингэсэн бүхнээр дүүргэж, төвшин амар жаргаарай.

Дрож, хивс

www.carpet.mn7577-7889, 9909-7889, 9409-7889“Номин Юнайтед” 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн 17-042, Улаанбаатар хот 17042, Монгол улс, Ш/x 2316
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Гоё улаан өнгө гарсан байна.
Энэ загвар дэлгүүр дээр нь байдаг юм бол уу

0