Премиум Улаанбаатар зочид буудал нь 5 ангилал бүхий нийт 71 өрөөтэй бөгөөд зочид буудлын стандартын 4 одны зэрэглэлтэй, хамгийн сүүлийн үеийн, чанартай тавилга хэрэгслээр тоноглогдсон, зочны тав тухыг бүрэн хангаж чадах чадварлаг, мэргэжлийн баг хамт олонтой Улаанбаатар хот дах цоо шинэ буудал юм.
Энэхүү өндөр зэрэглэлийн зочид буудлын тохилог өрөөнүүд болон олон нийтийн хэсэг, ресторан, үйлчилгээний талбайг Эрдэнэт хивс чимжээ. Зочдыг тансаг хивсэн дээр угтан авах нь хүндэтгэлийг илэрхийлэх ба тав тух, дулаан мэдрэмжийг төрүүлдэг онцлогтой. Мэдээж өнгө загварын өргөн сонголттой учраас олны анхаарлыг татах, зочдод гоо зүйн мэдрэмж төрүүлэхээс гадна интерьер дизайны тааламжит зохицлыг илтгэдэг.
Түүнчлэн, 100 хувь Монгол хонины ноосоор хийгддэг Эрдэнэт хивс нь дуу чимээг тусгаарлах, дотоод орчны агаар дахь тоос тоосонцрыг өөртөө шингээн агаарыг цэвэршүүлэх, дулаан хадгалах гэх мэт олон талын ач холбогдолтой байгалийн цэвэр бүтээгдэхүүн билээ.
Чанараар тэргүүлэгч – Эрдэнэт хивс ХХК урлав.
Сурталчилгаа