Чадварлаг тогоочдын бэлтгэсэн амтат хоол, найрсаг чанартай үйлчилгээгээр танигдсан Юна рестораныг мэдэхгүй хүн ховор билээ. Тус рестораны бүрдүүлсэн нам гүм, тухтай орчныг мөн дурдахгүй өнгөрч боломгүй. Дорнын өнгө аяс болоод Европыг санагдуулам сонирхолтой орчин нь зочдод өөримсөг, таатай сэтгэгдэл үлдээдэг.
Сүлжээ рестораны нэг онцлог нь аль ч салбараар нь үйлчлүүлсэн зочдод яг адил мэдрэмжийг олгодог байх явдал юм. Харин Юна рестораны хувьд ижилхэн загварын тавилга, хивс, дезор ашигласнаараа онцлогтой. Үйлчилгээний газруудад ажиглагддаг өөр нэгэн онцлог бол хивс байдаг. Учир нь хивс нь дуу чимээг тусгаарлах ба хөлд эвтэйхэн зөөлөн мэдрэмжийг төрүүлж, тохилог орчныг үүсгэдэг.
Хэдийгээр Солонгос хоолны ресторан боловч Монгол хэв маягийг оруулсан сонирхолтой өнгө төрхтэй хивс ашигласнаар орчныг улам харагдуулж байна. Хивс интерьер дэх чухал элементүүдийн нэг юм шүү.
Сурталчилгаа