Номин Констракшн Девелопмент группын оффис

Үндэсний Шилдэг Бүтээн байгуулагч "Номин Констракшн Девелопмент" групп нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажилладаг билээ. Харин энэхүү том компанийн оффисын интерьерийг Эрдэнэт хивс чимжээ.

Хүлээлгийн өрөө, уулзалт хурлын өрөө, оффисын өрөөнүүдийн өнгө төрхийг шалны гоёмсог өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Мэдээж зориулалт, хүний хөл хөдөлгөөн хэр байгаагаас шалтгаалж хивсний хийцэнд өөр өөр технологи шаарддаг. Харин загвар бол өргөн сонголттойгоор хэрэглэгчдийн гарт хүрдэг. Холоос харахад хивс гэмээргүй онцгой содон загвар хээтэй байгааг уншигч та анзаараарай.

Тасалгааны навчит ургамал давамгайлсан хэсэгт тайван уур амьсгал бүрдүүлэхийн тулд ногоон өнгийг түлхүү ашигласан байна. Харин оффис, ажлын, хурлын өрөөнүүдэд бүтээлч хандлагийг нэмэгдүүлэх сонирхолтой деталь бүхий хивс дэвсжээ.

Хивс гэхээр нөгөө л эрээн хээ хуар төсөөлөгдөж, аль болох зайлсхийдэг байсан бол дахин нэг эргэцүүлээд үзээрэй. Эрүүл мэндийн ач холбогдолтой хэрнээ ашиглахад хялбар эдгээр хивсээр дамжуулан загварын маш олон шинэлэг өнгө төрхийг үүсгэх боломжтой.

Эрдэнэт хивс ХХК урлав.

Дрож, хивс

www.carpet.mn7577-7889, 9909-7889, 9409-7889“Номин Юнайтед” 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн 17-042, Улаанбаатар хот 17042, Монгол улс, Ш/x 2316
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Үнхээр хивс урлаг болжээ.
Сайхан хамт олонд амжилт үзье

0