Сүүлийн үед дэлхий дахинаа шинэ трнед хүч түрэн орж ирсэн нь неоклассик дизайны хэв маяг юм. Хэт нүсэр, хэт чамин классик дизайныг модерн чиг хандлагуудтай хоршуулан нэгтгэснээр уг тренд үүссэн гэж хэлж болох бөгөөд хөнгөн, тухтай, тансаг мэдрэмжийг өгдөг. Та бидний харж байгаа энэ орчинд хивсний гүйцэтгэж буй үүрэг тийм ч их биш мэт боловч илүү сайн анзаарвал өнгөний зохицол, гэрлийн тусгал, интерьерийг нийлэмжийг цогц болгон харагдуулах онцгой үүргийг гүйцэтгэж буй.
Орчин үеийн хэв маягтай хивс зочдод дуусашгүй баяр баягалан, урлагийн мэдрэмжийг олгодог.
Урьсан зочдын хөлд амархан дарагдахгүй, уран хийцтэй хивс жаргалтай дурсамжийн тань тохилог нэгэн мэдрэмжийг бэлэглэх болно. "Чингис хаан" олон улсын зочид буудалд зочилж байсан бол дахин нэг анзаараад үзээрэй. Тансаг зөөлөн Эрдэнэт хивс таныг энд хөтлөх мэт тав тухтай.
Зочин
2020 / 09 / 23орчинтойгоо зохицсон сайхан бүтээл болжээ
Зочин
2020 / 07 / 24гоё юмаа