Баянгол ресторан

Хөгжим чихэнд эгшиглэж, дурсамж түгэн "бүжиглэх" мэт хосгүй тансаг өнгө нүдэнд буумой.

Найр, хурим гээд хайртай дотнын хүмүүстэйгээ баярт мөчөө хуваалцах тэрхүү гайхалтай орчныг зөөлөн тансаг хивсгүйгээр төсөөлж боломгүй. Учир нь хивс зочдыг угтаж, танхимд хөтлөн хүргэх хөтөч гэлтэй. Ялангуяа тухайн орчныг давтагдашгүй, үнэ цэнтэй харагдуулах хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ба тав тух, хүндэтгэл мэдрүүлэх тансаг эдлэл билээ. Тиймээс хүндэтгэл, ёслолын танхим бүр хивсээр интерьерээ чимсэн байдгийг гайхах аргагүй юм. Энд харагдаж буй цагаан өнгөний сонгодог шийдэл гоёмсог модон элементүүдтэй хоршин зочдыг дагуулан бүжих мэт хивсийг та анзаарч болно. Хурим найр, аливаа баярын цэнгүүн баяссан олны хөлд дарагдаж, дуу хуураар үргэлж бялхаж байдаг билээ. Эрдэнэт хивсний хивс дорож нь харин таны төсөөлж байгаагаас их давуу талыг өөртөө агуулж байдаг.

Хонины ноосны зөөлөн ширхэг бүр нь урьсан зочдын тав тухыг хангаж, дуу чимээнээс тусгаарлах ба өнгө хээ бүр нь орчны хэмнэлийг улам ч баясгалантай хөгжилтэй харагдуулдаг.

Дрож, хивс

www.carpet.mn7577-7889, 9909-7889, 9409-7889“Номин Юнайтед” 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн 17-042, Улаанбаатар хот 17042, Монгол улс, Ш/x 2316
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Баянгол ресторан гоё болчихжээ

0