Дундад зууны харанхуй эрин дуусгавар болж үйлдвэржилт, үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн нь индустриал урсгалын эх суурь болсон. Энэ эрэлт дээр тулгуурлан 2015 оноос индустриал дизайнаар тохижилтоо хийсэн үйлчилгээний байгууллагууд Монголд үүд хаалгаа нээх болсон.
Хэрэглэгчид уйдамтгай, үргэлж шинэлэг зүйлийг эрэлхийлдэг.
Төмөр, цемент, тоосго, ил шугам хоолой зэргийг далдлалгүй орхиж дизайны нэгэн хэсэг болгодог нь индустриал хэв маягийн онцлог.
Орчин цагт ресторан, бар, кофе шоп, лоунжууд дизайн шийдэлдээ энэхүү урсгалыг хэрэглэх нь элбэг болсон. Өөрийн гэр, ажлын байраа ч гэсэн энэ урсгалаар тохижуулах нь бий.
Шинийг эрэлхийлэгчдийн сонголт – Индустриал дизайн.
Деталиуд:
Төслийн хаяг: Энхтайвны гүүр баруун урд зам дагуу ‘Drink’ beer house
Сурталчилгаа