Нууцлаг "ертөнц" эзнээ төгс илтгэнэ

Хүн бүрийн дотор үгээр тайлбарламгүй онцгой илэрхийлэмж бий. Хүн гэдэг дахин давтагдашгүй бөгөөд хэнтэй ч жишиж, адилтгаж боломгүй дэндүү уужим "ертөнц"-тэй билээ. Энэ удаа танилцуулахаар бэлдсэн оньсого мэт нууцлаг энэхүү зуслангийн байшин уншигч танд маш өвөрмөц санагдаж буй биз ээ. Магадгүй гэрийнхээ интерьерт хар өнгө ашиглахаас үргэлж "зугтааж" ирсэн бол түр азнаад энэ өнгөний нууцлаг шидээр аялаарай. Эргэцүүлж бодохуйн бэлгэдэл, оюун санааны хүчирхэг шинжийг агуулдаг хар өнгөний талаарх таны бодол өөрчлөгдөх болно.

Аливаад хүлээцтэй ханддаг, тогтсон буурь суурьтай эрхмүүд жинхэнэ утгаар нь хүчирхэг хар өнгийг таашаадаг. Хар өнгө дагнасан өрөө хүнд нөлөөлөхдөө их хэмжээний тайвшралыг мэдрүүлж, төвлөрч суухад тусалдаг. Хэрвээ та анзаарсан бол тус байшинд телевизор болон анхаарал сарниулах бусад эд зүйлс тусгагдаагүй байгааг харах боломжтой. Зөвхөн байгалийн сайхан үзэгдлийг ажиглан суух том цонхыг дизайнд тусгасан байна.

Сүүлийн үед дэлхий дахинаа хүчтэй дэлгэрч буй минимал дизайныг хүчирхэг хар өнгөтэй хослуулжээ. Минимализм нь зөвхөн дизайны шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай гол зүйлсэд төвлөрөх, хийсвэр шуналаас татгалзах, сонголтуудаа хянаж, зөвхөн хэрэгцээт зүйлсдээ цаг гаргахын тухай өргөн ойлголт билээ. Харин хар өнгөтэй хоршуулснаар дээд зэрэглэлийн нууцлаг орчин бүрдэж, эзнийхээ тухай улам ихийг өгүүлэх мэт.

Минимализм гэдэг хомс байдал бус ухаалаг сонголтын нэр юм.

Хар өнгө өөртөө аливаа гэрлийг шингээдэг учраас байгалийн гэрлийг их тусгахын тулд бүх өрөөнд том цонх гаргаж саруул болгожээ. Мөн хэт хөндий хүйтэн уур амьсгал үүсэхээс урьтаж дулаан шар өнгийн гэрэл болоод ил галыг байрлуулснаар өвлийн хүйтэн ой дахь хамгийн дулаан газрыг санагдуулна.

Унтлагын өрөө хөнгөхөн уур амьсгалтай, тайван бас тав тухтай. Charchoal өнгө үнэхээр шик сонголтуудын нэг. Түүнчлэн интерьерийн бүх л хэсэгт ашиглагдсан хэт гялгар бус matte гадаргуу нь энгийн даруу харагдах мөртлөө эрх мэдэл, нууцлаг байдлыг төгс илтгэнэ. Мөн байгалийн ногоон навчит ургамлууд байгаа орчиндоо гайхалтай донж нэмдэг. "Хэнд юу сайхан гэдгийг хэлж тогтоож болдоггүй" гэдгийн адил уншигч таны дотор ч гайхалтай нууцлаг ертөнц оршин буй. Бусдаас ялгарах хосгүй оюун билиг, бодлын хоймор дахь төсөөллөө бодит болгож, төгөлдөржүүлэх боломж бүгдэд бий.

Интерьер дизайныг СаяСанаа ХХК бүтээв.

Интерьер зураг, засал

www.saysanaa.mn7700 6097Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Аюуд тауэр,
6 давхар, 604
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 15
Хариулах

Mgliin minimaliin haan hen be

1

Зочин

2020 / 04 / 15
Хариулах

нэг бодлын күүл ч юм шиг

0

Зочин

2020 / 04 / 10
Хариулах

too much black.

0

Зочин

2020 / 04 / 10
Хариулах

hehe ystoi harj bgagui sonin shiidel bn shu

0