Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд онцгой баяруудаа тэмдэглэхээс гадна галлерейд буй мэт урлагийн бүтээлүүдийг эндээс харах боломжтой. Тансаг деталиуд интерьерийг тун ч өвөрмөц болгосон бөгөөд өрөө бүхэн өөр өөр өгүүлэмж, онцгой сэтгэгдлийг төрүүлэхүйц содон уур амьсгалыг бүрдүүлж чадсан байгааг дараах зургуудаас харж болно.
Дээр дурдсанчлан, урлагийн бүтээлийг харамгүй байрлуулж орчныг онцгой болгохын сацуу дизайны ер бусын шинэлэг шийдлүүдийг интерьертээ шингээсэн нь таатай бөгөөд давтагдашгүй.
Дуу хөгжмийн түүхийг өгүүлэх пянз тоглуулагч болоод дундад зууныг санагдуулам чамин хийцтэй тавилгууд хараа булааж, нүд баясгана.
Хөгжим чихэнд сонордох шиг, өнгө нүдэнд буумой.
Луис Комфорт тиффани
Өнгөний сонголтын хувьд өрөө бүрийн интерьерээс шалтгаалаад хөнгөн мэдрэмжийг төрүүлэх цайвар болон тод туяаг ашигласан хүнд өнгүүдийг зоримог ашигласан байна. Түүнчлэн, том орон зайтай тансаг зэрэглэлийн биллиард байрлуулсныг та харж байна. Зөвхөн караоке-д дуулахаас гадна найз нөхдөөрөө спортоор хичээллэх боломжийг бий болгосон.
Ариун цэврийн өрөө гэхэд үнэхээр сонирхолтой биш гэж үү?
Сурталчилгаа