Cose Cosmetics их дэлгүүр Хүннү молл

Монголын анхны гоо сайхны нэгдсэн их дэлгүүрийн интерьер.

Дэлхийн 80 гаруй брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг багтааж чадсан "COSE cosmetics"-н шинэ дэлгүүрийн орон зайн төлөвлөлт, дизайнаас эхлэн бүхлээрээ гайхамшигтай мэргэжлийн түвшинд хүрсэн интерьертэй.

Геометрийн хэлбэртэй чимэглэлүүд  үргэлж орчин үеийн байх ба чамин орчинг бүрдүүлж байдаг. Шинэлэг байдлаа хэзээ ч алддаггүй арт деко эсвэл контемпорари зэрэг дүрслэх урлагт ашиглагддаг хурц өнцөг бүхий этгээд чимэглэл нь тун ч донжтой.

Саясанаа хамт олон тус дэлгүүрийн интерьер дизайныг бүтээх ажилд хамтран ажилласан ба гайхамшигтай бүтээн байгуулалтын нэгэн хэсэг болж ажилласандаа баяртай байна.

Бараа бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээний газруудад цагаан өнгө ашиглах нь түгээмэл бөгөөд цэлгэр харагдуулахаас гадна эмх цэгцтэй санагдуулдаг онцлогтой.

Навчаар бүрхсэн хана нь тухайн дэлгүүрийн бүтээгдэхүүнийг байгалийн гаралтайг илтгэх мэт, харин шилэн багана нь этгээд донжийг үүсгэнэ.

Интерьер зураг, засал

www.saysanaa.mn7700 6097Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Аюуд тауэр,
6 давхар, 604
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх