Ard Financial group

“Хүчтэй, Хамтдаа” гэсэн уриатай төгс нийцэх консепцийг дизайнерууд бүрдүүлж ажилласан. Мэргэжилтнүүд час улаан өнгийг ажил хэрэгт тохиромжгүй гэлцдэг ч яагаад тогтсон хэв маягийг эвдэж албан газрын өнгө төрхийг өөр түвшинд харуулж болохгүй гэж? Улаан өнгө зогсолтгүй хурд, дайчин байдлыг бадраадаг. Иймээс салбартаа тэргүүлэгч шилдэг нь байх сүр хүчийг бэлгэдсэн нь лавтай.

Таазан дээр харагдаж буй монгол гэрийн тооно байрлуулсан нь монгол хэв шинжийг агуулахаас гадна орчин үеийн сууцыг уламжлалт гэртэйгээ хослуулсан шийдэл юм.

Мэдээж үйлчлүүлэгчдийн тав тух, хүртээмжтэй байдлыг бодолцсон орон зайн зөв хуваарилалтыг та харж байна. Мөн аливаа интерьерийн зураг бодит байдлаасаа зөрөхгүй байх нь амжилттай ажлыг үнэлэх үнэлэмж болдог. Маш сайн боловсруулсан зураг төсөл, түүний дагуу чанартай гүйцэтгэл.

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл

www.skinny.mn7701 6962Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Монгол ТВ тауэр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх