


"Дэлхийн хөгжлийг Монголд" уриатай МСS Групп нь бизнесийн олон салбарт манлайлж, бүтээлч, шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг билээ. Бидний энэ удаагийн нийтлэлдээ онцолж буй оффисуудын жагсаалтад эргэлзээгүй MCS holding оффис багтсан юм. Учир нь энд онцгой чамин урлагийн бүтээлүүд, сонирхолтой өнгөний зохицол, дизайны өвөрмөц шийдлүүд бүрдсэн байв. Энэ дундаас уран барималч А.Очирболдын “Ухамсар” хэмээх хөшөө анхаарал татсан юм. Энэхүү хөшөө нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг асуудлыг хөндсөн олон орны бүтээлээс шалгарч, НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн гэдгээрээ алдартай бүтээл билээ. Түүнчлэн, загасны аквариум хана, чадварлаг зураачдын уран зураг, эргономик стандарт хангасан тавилгууд, мөн хурлын өрөөний шинэлэг шийдэл болох "Huddle Room"-ыг интерьертээ тусгажээ. Huddle room нь орчин үеийн оффис төлөвлөлтийн хамгийн том чиг хандлагуудын нэг бөгөөд бага зай талбайд илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Төлөвлөлтийн хувьд оффис доторх хүний урсгалыг тооцоолж орон зайг зөв хуваарилалтын дагуу шийдсэн ба тэдний цогцлоосон орчин ажлын бүтээмжийг өсгөн нэмэгдүүлж, урам зоригоор хөглөх, тун онцгой.


Дараагийн зочилсон оффис бол ХААН Банкны Priority салбар байсан юм. Монгол улс дахь томоохон банкны нэг ХААН БАНК нь олон мянган харилцагчдынхаа үргэлж итгэлтэй хамтрагч байсаар ирсэн билээ. Энд итгэлцэл, тогтвортой байдлыг илэрхийлдэг хүрэн өнгө зонхилох ба үнэ цэнийг мэдрүүлэм гүн ногоон өнгөтэй хоршин тансаг уур амьсгал бүрджээ. Тус салбарт харилцагчдынхаа санхүүгийн нууцлалыг хамгаалахын тулд тусгай уулзалтын 4 өрөөг бий болгосон бөгөөд тус бүр дэвшилтэт технологийн шийдлийг ашигласан байв. Үүний нэг жишээ нь уулзалтын өрөөнүүд дэх цахилгаан хөшиг юм. Харин зочдын уулзалтын хэсэгт тохилог мэдрэмжийг төрүүлэхүйц ил галыг байрлуулсан байлаа. Энд алдартай зураачдын уран зургууд хараа булаахаас гадна үзэсгэлэнгийн танхимыг санагдуулам онцгой сэтгэгдэл үлдээсэн юм.


Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгохын зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөтгөн, үргэлж шинэчилж байдаг, харилцагчдын найдвартай түнш ХАС Банкны VIP салбарыг та яг одоо харж байна. Тэд харилцагчдынхаа тав тухтай байдлыг хангах зорилгоор интерьер дизайны онцгой шийдлүүдийг энэхүү салбартаа цогцлоосон байлаа. Үүдээр нь ормогц хөнгөн хэмнэлтэй намуухан хөгжим сонорыг мялаахын сацуу О.Золбоотөгөлдөр зураачийн хосгүй уран бүтээлүүд нүд баясган угтана. Эдгээр уран зургийг сонирхсон харилцагч нар худалдан авах боломжтой гэнэ. Зураачийн бүтээлийг дэмжиж үйлчлүүлэгчдэдээ санал болгохоос гадна эдгээр урлагийн хосгүй нандин бүтээлүүдээр тэд ажлын орчноо чимдэг ажээ. Тиймээс хараа булаам декор, тав тухыг эндээс мэдрэх боломжтой.


Дараагийн газар бол бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготой Invescore компанийн VIP салбар байв. Энэхүү салбараар тус компанийн бизнесийн найдвартай түншлэгч, харилцагчид үйлчлүүлдэг ажээ. Тийм ч учраас ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг бүрэн хангахуйц тохилог орчин энд бүрджээ. Тэд компанийнхаа брэндингтэй уялдуулж интерьер дэх өнгөний нийлэмжийг үүсгэн, энгийн боловч хэрэглээ талаасаа ухаалаг тавилгуудаар оффисоо тохижуулсан байлаа.


Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гүнд Инвестмент холдинг компанийн "Knowledge Sharing Center"- г та яг одоо харж байна. Тус оффисын интерьер контемпорари болон модерн чиг хандлагатай бөгөөд сургалтын өрөө, VIP өрөө, хурлын өрөө, дундын оффис гэсэн хэсгүүдээс бүрддэг. Эндээс технологийн дэвшилтэт шийдлүүдийг илхэн харж болохоор байв. Жишээ нь: хурлын өрөөнд онлайн хурал, хэлэлцүүлгийн уулзалт хийх зориулалттай, мэдээллийг шууд солилцох боломжтой Jamboard дэлгэцийг байрлуулжээ. Мөн унтарсан үедээ уран зураг харагдах One connector бүхий Samsung дэлгэцтэй. Үүнийг хурал уулзалтын үеэр ашиглаад хэрэглээгүй үедээ уран зураг байдлаар интерьерээ чимдэг байна. Харин VIP өрөөнд шилэн “smartfilm” буюу нэг товчлуураар асаж, унтардаг, дуу чимээ тусгаарлалт сайтай цахилгаан хөшигтэй. Үүгээр зогсохгүй нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Symphone II” пянзанд зориулж гар аргаар хийлгэсэн царс модон жааз хараа булаана. Мөн тэд оффистоо үндэсний хэв шинжийг агуулсан түүхэн болон дурсгалт онцгой бүтээлүүдийг байрлуулж, үндэснийхээ үйлдвэрлэгчдийн хийсэн тавилгыг түлхүү сонгон тохижуулсан байлаа.

Шангри-Ла Оффис – Хөрөнгийн Менежментийн Газар: 8811-0327, 8810-4100
Зочин
2020 / 06 / 13Шангри ла үнэхээр бүх талаараа мундаг ажилладаг газар юм аа. Таалагдлаа
Зочин
2020 / 06 / 11Үнэхээр гоё шүү. Ийм оффист суудагтаа сэтгэл өөдрөг байдаг шүү.
Зочин
2020 / 06 / 11Haalgaar ni orood orchin toirniig n ajiglaad heseg hugatsaanii daraa her attitudes.tei baiguullaga hamt olon we gedgiig todorhoilchihdog. Zarim ni het albanii, baraan bolon modon tawilgiig uruu bolgon ni haalttai orchintoi gh met.Harin zarim n esergeerei ungulug ungunvvd geometriin sonirholtoi shiidlvvd decor tsetseg zurag gh met haalttai uruu barag bhgvi.