1000 Хот кофе шоп

Нарлаг зуны гудмаар алхаж буй сэтгэгдлийг төрүүлэхүйц эл кофе шоп нам гүм хэрнээ нэг л дулаахан бас ер бусын. Гадаа байгаа мэт харагдуулах консепци боловсруулан булан бүрийг маш бүтээлч ашигласныг анзаарч болно.

Улс орон бүрт хараа булааж оршдог үзэсгэлэнтэй хотуудыг илтгэх дурсамжтай цуглуулгууд болон чамин зүйлсээр өвөрмөц өнгө төрхөө бүрдүүлсэн. Залуус болзож, цагаа хөгжилтэй өнгөрүүлж, ингэхдээ бүр тухайн хотод очсон мэт сэтгэгдлийг төрүүлэм онцгой.

Хайрын хот, зугаалж амрах сайхан хот

Деталь бүртээ аль нэг хотын гудамжинд тухлаад сууж буй мэт мэдрэмжийг үүсгэхийн тулд маш нарийн ажиллажээ. Зүгээр нэг үйлчлүүлэхээс илүүтэй хүсвэл 1000 хот кофе шоп дотор бяцхан аялал хийж болно. “Миний аялсан 1000 хот” аяллын нэвтрүүлгийн захиалгаар 1000 хот кофе шоп-ийн интерьер зураг төсөл болон гүйцэтгэлийг Карандаш ХХК хийж гүйцэтгэв.

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл

www.karandash.mn7700 3787Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Эрэл компанийн байр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх