NEST cafe bar

Цор ганц загвараар гар аргаар үйлдвэрлэсэн тавилгууд, бүтээлч шийдлүүд энд бий. Байгалийн цэвэр модоор тавилгуудаа үйлдвэрлэн, ханаа чимэглэсэн нь шинэлэг. Үүдээр нь ороход цэвэр модны үнэр үнэртэх сэргэг бөгөөд давтагдашгүй өвөрмөц уур амьсгал тус кафег илэрхийлнэ. Өдөртөө байгалийн гэрэл сайн тусах учир орчныг дулаан сэтгэгдэл төрүүлэхүйц пендант шар гэрлээр чимсэн нь нэг л дотно.

Модон хана нь шувууны үүрэнд тухлаж байгаа мэдрэмжийг үлдээх тариан түрүү, мөчирны дүрслэлийг тод харуулна.

Тус кафе дахь хамгийн гол цөм, анхаарал татаж буй хэсэг бол яахын аргагүй гоёмсог зураг бүхий хана юм. Жигд зөөлөн өнгөөр дагнасан орчныг сэргээх мэт халуун орны үзэсгэлэнт шувуу фламинго мөн үүлэн дунд хөвж буй цэнхэр халим. Үйлчлүүлэгчид онцгой сэтгэгдэл үлдээх урлагийн бүтээл "амилсан" мэт. Мод болон төмрөөр гайхалтай шинэлэг зүйлсийг санаачилж сонирхолтой дизайныг бүтээж чаддаг чадварлаг Карандаш ХХК-ийн хамт олон интерьер зураг болон гүйцэтгэлийг хийв.

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл

www.karandash.mn7700 3787Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Эрэл компанийн байр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх