Их хотын загварлаг, мэдрэмжтэй залуусын уулзах тухтай газруудын нэг Moustache кафен интерьер. Цонхон дээрээ гоёмсог үсний засал, сахалтай эрчүүдийг дүрсэлсэн нь ч онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Булан бүртээ хүний нүдийг баясгаж, уран сайхны мэдрэмж авч болох гайхалтай декоруудыг мөн л гараар урлажээ. Барилгын засал нь дуусаагүй мэт индустриал дизайныг барьж тохижуулсан ч нэг л дотно дулаан уур амьсгал энд зохилно. Учир нь төдийлөн нийтлэг ашиглагдаад байдаггүй гүн ногоон өнгө хүнийг амрааж, тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн тухтай дулаан мэдрэмжийг төрүүлдэг юм.
Орчны зохион байгуулалт, содон декорууд, хараа булаам шийдлүүд, гоёмсог ариун цэврийн өрөө гэх мэт ерөнхийдөө хотын өвөрмөц нэг хэсэг энд оршиж буй. 1970,80-иад оны Hollywood-ын кинон дотор ороод ирсэн мэт ер бусын сэтгэгдэл хөвөрнө.
Сүүлийн үеийн тренд жагсаалтуудын эгнээнд багтдаг лофт буюу индустриал хэв маягаар тохижуулсан өвөрмөц газруудын нэг Moustache кафе хэдийн үйлчлүүлэгчдийнхээ дунд орчноороо алдаршаад буй. Давтагдашгүй онцгой дизайныг санал болгодог Карандаш компанийн чадварлаг бүтээлч хамт олон урлав.
Сурталчилгаа