Ц.Сэрдаръяа: Яг үнэндээ олон удаа бүтэлгүйтсэн

Интерьер гэдэг тухайн орчинд амьдарч буй хүндээ ямар мэдрэмжийг төрүүлдэг байх хэрэгтэй вэ? Тухтай, сайхан хамгийн гол нь өөриймсөг мэдрэмжийг өгөх нь чухал байх тийм үү? Энэ удаагийн ярилцлагын зочноор залуухан гэрийн эзэгтэй Ц.Сэрдаръяаг сонгон оролцууллаа. Залуу гэр бүлийн хувьд энэ ярилцлага их сонирхолтой санагдана гэж итгэж байна. Утга учиртай зүйлс, эрч хүч, урлагийн мэдрэмжээр хөглөгдсөн түүний гэрээр хамтдаа зочилцгооё.


Интерьер сонирхогч
Ц.Сэрдаръяа

Гэрийнхээ одоогийн интерьерийн санааг хэрхэн олсон бэ? Энэ байранд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?
Сайн байна уу? Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүст мэнд хүргэе. 2017 оноос хойш энэ байрандаа амьдарч байна. Анх нүүж орж ирэхэд их хуучны загварын засалтай байр байсан юм. Хүрэн обойтой, нэг л тухгүй санагдсан. Тийм болохоор өөртөө тухтай, чөлөөтэй байх орон зайг үүсгэе гэж шийдээд засвараа эхлүүлж байсан. Pinterest болон инстаграм дээрх гоё зурагтай хаягуудыг дагаж санаа олдог. Одоогийн байгаа интерьерийг бий болгохын тулд яг үнэндээ олон удаа бүтэлгүйтсэн. Буруу цэнхэр өнгө сонгосноос болоод хүйтэн, онцгүй уур амьсгалтай болж байсан. Түүнийгээ засах гээд олон удаа ханынхаа өнгийг өөрчилж байлаа. Бүр ягаанаас саарал өнгө рүү ууссан ч ханатай болгож үзсэн. Багагүй туршилтуудын үр дүнд цагаан өнгө хамгийн шилдэг сонголт юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн дөө. Аль ч өнгийн эдлэлтэй зохицно, саруулхан цэлгэр бөгөөд цэмцгэр харагддаг гээд давуу талууд ихтэй санагддаг. Манайх наран талдаа цонхтой биш учраас бараан өнгө зохимжгүй юм билээ. Харин эмульсээр ханаа будсаны учир нь дараа энэ өнгөнөөсөө уйдчихвал нэмээд будахад хялбар байдаг.

Инстаграм дээр гоё интерьерийн зураг оруулдаг хаягуудаас санаа авдаг гэлээ. Ямар хаягууд вэ? Магадгүй олон хүнд санаа олоход нь туслах байх?






Тавилгуудаа ихэвчлэн хаанаас сонгосон бэ?
Ихэнх нь Ikea брендийн тавилгууд. Буйдан нь Скандинавиан дизайн гэдэг тавилгын дэлгүүрээс авч байсан. Ерөнхийдөө залуу гэр бүл учраас засвар хийж дуусаад шууд бүх тавилгуудаа нэг дор авч чадаагүй. Бага багаар нэмж аваад, хооронд нь зохицуулаад л явж байна. Бас ээж аавын гэрээс ирсэн жижигхэн винтеж эдлэлүүд байгаа. Манай унтлагын өрөөний гэрлийн бүрхүүл яг л хөнгөн үүл шиг мэдрэмж өгдөг. Судлаад үзэхээр хөвсгөр, зөөлөн зүйлс хүнийг амрааж, нойр хүрэхэд чухал нөлөөтэй гэж уншсан. Өөртөө таалагдсан зүйлсийг гэртээ байлгаснаар өөриймсөг сайхан мэдрэмжийг бий болгодог юм шиг ээ.

Ханан дээрх постерууд их анхаарал татаж байна. Танай гэрийн интерьерийг тун донжтой болгож байгаа нэг хэсэг нь юм шиг санагдлаа. Эд нарыг яагаад ингэж цуглуулсан бэ?
Манай нөхөр бид хоёрын дуртай кинонууд, найзуудын маань зурж өгсөн зураг, ер нь дурсамжтай, утга учиртай санагддаг болохоор ил гаргаад энэ ханан дээрээ байрлуулсан. Манай нөхөр гадагшаа яваад ирэхдээ гоё гэсэн постеруудыг аваад ирдэг юм. Тэгээд ч цав цагаан хана учраас хоосон харагдах гээд байх талтай. Гэрт декор болохоос гадна байнга харж байхад сайхан учраас энэ постернууддаа дуртай.

Магадгүй гэртээ аль тавилгыг эхэлж авах хэрэгтэйгээ сайн төлөвлөөгүй байгаа хосууд уншиж байгаа байх. Одоо тусдаа гарахаар зэхэж байгаа, залуу хосуудад юу гэж зөвлөх вэ?
Хоол ундаа тухтай хийх, амттай хоолыг хамтдаа бэлтгэх чинь шинэхэн гэр бүлийн хувьд хамгийн жаргалтай хэсэг гэж боддог. Тиймээс хамгийн түрүүнд хэрэгтэй болдог зүйл бол гал тогооны хэрэгслүүд гэж хэлнэ. Манайх хувь хүнээр гал тогоогоо захиалгаар хийлгүүлж байлаа. Харин гал тогооны тавилгын зургийг дараа нь нэмж найзаараа зуруулсан. Бас л эмульсээр зурж өгсөн. Энэ дашрамд, гэрт маань сонирхолтой, өвөрмөц уур амьсгал бэлэглэж, илүү донжтой өнгө төрх бий болгоход тусласан найзууддаа баярлалаа гэж хэлье.

Гэрт байх хэрэгтэй чухал зүйлийг та юу гэж боддог вэ?
Тасалгааны ургамал халуун дулаан, байгалийн уур амьсгалыг гэрт бий болгодог, сэргэг мэдрэмж төрүүлдэг. Мөн хөшиг чухал сонголтын нэг гэж бодож байна. Заавал нүсэр гоё хээтэй, тийм материалтай гэхээс илүүтэй ерөнхий интерьерийг бүрдүүлж байгаа эдлэлүүдтэй зохицож байх нь сайхан харагддаг. Яагаад ч юм хөшиггүй үед нэг л хоосон оргиод байдаг шүү. Тийм болохоор гэрийн орон зайг дүүргэдэг хамгийн гол эдлэлийн нэг бол хөшиг байх аа.

Интерьерт байгаа бүх зүйл амь орж байгаа юм шиг санагддаг үе байдаг шүү дээ. Өдрийн аль цагт хамгийн гоё mood бүрддэг вэ?
Өмнө нь ганцаараа амьдардаг байхад өглөөний цагаар надад хамгийн тухтай санагддаг байсан. Хамаг төлөвлөсөн ажлуудаа амжуулах, дасгал хөдөлгөөн хийх, ном унших гэх мэтээр өөртөө цаг гаргахад хамгийн тохиромжтой цаг өглөө байдаг байсан. Харин хүүхэдтэй болсноос хойш амьдралын хэмнэл арай өөр болдог юм билээ. Одоо бол үдээс хойш, оройны цагаар хүүхдээ унтуулчхаад гэртээ ажлуудаа амжуулахад тухтай санагддаг болсон. Ихэнх ээжүүд тэгдэг байх аа/инээв/.

Шинэ хүнээ хүлээн авахаас өмнө хүүхдэдээ зориулж сонголтуудыг хийсэн байх. Материалаа хэрхэн сонгосон бэ?
Засвар хийж байгаа бол үнэхээр материалын сонголт чухал шүү. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, элдэв үнэргүй, хоргүй эмульс, будаг зэргийг сонгосон. Хүмүүст ч гэсэн тэгж л зөвлөмөөр байна. Эрүүл мэндээ хамгийн эхлээд анхаарч байх нь юу юунаас илүү сайхан орчныг үүсгэдэг болохоор материалаа зөв сонгох хэрэгтэй. Манай гэрийн хувьд Tikkurila гэдэг Финлянд эмульсийг ашигласан. Бас залуу хүмүүсийн хувьд нийтлэг, уйтгартай өнгөнөөс татгалзаарай гэж зөвлөмөөр байна. Интернетээр янз бүрийн гоё санаануудыг олж чадахаар болсон үе учраас сэтгүүлийн зураг шиг гоё интерьерийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Чөлөөтэй сэтгээд, шинийг эрэлхийлж байгаарай гэж хэлье.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

12 Сэтгэгдэл

Зочин

2020 / 04 / 27
Хариулах

Vvdni hesgiin shilen tolin hesgiig yaaj herhen hiilgeh ee

0

Зочин

2020 / 09 / 01
Хариулах

ikea iin iim jijig tolinuud bdg niiluled tavidag yum b nle

0

Зочин

2020 / 09 / 10
Хариулах

Oh ikeagiin iim naadag tolinud awad naasan shu Serdariya n bno 😆

0

Зочин

2020 / 03 / 23
Хариулах

So cozy

0

Зочин

2020 / 03 / 18
Хариулах

Yamar goe medremjtei busgui uneheer saihan saruulhan ongo uzemjiig hosluulj chadjee

0

Зочин

2020 / 03 / 18
Хариулах

Эмх цэгц дулаан сайхан орчинтой тохижилт болжээ. Супер бүсгүй шүү

0

Зочин

2020 / 03 / 17
Хариулах

Гайхалтай!
Хүмүүс маш их хэрэгтэй хэрэггүй зүйлс цуглуулж тэднийхээ боол болж амдрахаа болих хэрэгтэй.
Гэрэлтэй, саруулхан үнэхээр гоё!

Love, Cloud

0

Зочин

2020 / 03 / 16
Хариулах

Uka shig OoohMyyyyGooooood gej orilmoor saihan tohijuuljee

0

Зочин

2020 / 03 / 17
Хариулах

K

0

Зочин

2020 / 03 / 16
Хариулах

мэдрэмжтэй мундаг эзэгтэй байна. Аз жаргал хүсье

0

Зочин

2020 / 03 / 16
Хариулах

Mundag busgui bnoo ger bul n az jargalaar bylhaj baigee unsi tewreiy ahha

0

Зочин

2020 / 03 / 16
Хариулах

Өнцөг булан бүр нь орчин үеийн Итали шиг шүү

0