
Артист
Anu Dol
Биднийг гэртээ урьсанд баярлалаа. Сонирхолтой орчныг бий болгожээ. Гэрийг яг гэр шиг болгодог, дотно санагдуулдаг зүйл юу вэ? Яриагаа үүнээс эхэлье.
Баярлалаа, Манай гэрийнхэн намайг төрөхөөс ч өмнө энд амьдарч байсан юм. Би энэ байранд төрж өссөн, одоо ч амьдарч байгаа учраас надад бүх зүйл маш дотно санагддаг. Олон удаа тавилгуудаа өөрчилж, засвар хийж байсан ч хадгалж үлдсэн үнэтэй зүйл нь том өрөөнд байгаа авдар, ширээ, хивс намайг төрөхөөс өмнө ч байсан. Одоо ч хэрэглэгдэж байгаа. Сайхан дурсамжуудыг шингээсэн учраас гэрийн минь амин сүнс гэж хэлнэ. Мөн надтай 1-р ангийн сурагч байхаас минь хамт байгаа миний нохой манай гэрийг хайраар дүүргэдэг. Нохойг маань Judi гэдэг юм. Гэрээ бол дандаа гараараа бүтээсэн утга учиртай зүйлсээр дүүргэхийг хүсдэг учраас өрөөгөө өөрөө чимэглэх дуртай. Нэг хэвшмэл байдлаар нь удаан байлгахыг хүсдэггүй юм. Тавилгуудынхаа байрыг байнга өөрчилдөг. Орчноо үргэлж шинэлэг байлгаснаар надад илүү тухтай сэтгэгдэл төрдөг. Гэрийнхээ аль нэг хэсгийг өөрчилж, чимэглэхэд хэн ч надад уурладаггүй. Тийм болохоор л би бүхнийг өөрөө шийдээд, өөртөө тааламжтай байх орчныг бүрдүүлж чаддаг байх.
Dino kidz гэсэн стикер их харагддаг, ер нь энэ үгийг тайлбарлаач?
Би удахгүй Skateboard-ний хувцасны брэндтэй болохыг зорьж байгаа. Түүний минь марк "Dino kidz" юм. Яагаад ч юм би хүүхдийн тоглоомын тасагт ороод динозавруудыг хараад л маш их баярладаг болчихсон. Сэтгэл сэргээд маш гоё мэдрэмж төрдөг. Нэг өдөр дино зурж үзээд тэр нь надад маш сайхан санагдсан. Түүнээс хойш надад дино их таалагддаг болсон доо. Гэхдээ энэ нэрийг бодож олохын тулд нэлээн хугацаа өнгөрсөн шүү. Тэгээд бодсоны эцэст "Dino kidz" бол яг мөн гэж бодогдсон. Хүүхдийн хувцас дээр л ихэвчлэн дино байдаг. Яагаад том хүмүүс ч гэсэн хүүхэд насаа дурсаад, эсвэл хүүхэд насандаа очсон мэт динотой хувцас өмсөж болохгүй гэж бодогдсон юм. Заавал хүүхдүүд л ийм зурагтай хувцас өмсөх ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. Томчууд ч өмсөж болно. Ер нь өөрийнхөө дуртай зүйлээ өмсөж, хэрэглэх хэрэгтэй. Ийм л утга санааг агуулж байгаа юм.
Чи өөрийнхөө ертөнцийг, чамайг хүрээлж буй бүхнийг ямар өнгөтэй зүйрлэх вэ?
Надаас хамгийн дуртай өнгөө хэлээч гэвэл маш олон өнгийг нэрлэж чадна. Гэхдээ ногоон өнгөөр өөрийнхөө ертөнцийг зүйрлэмээр байна. Ногоон өнгө байгалийг санагдуулдаг. Ногоон өнгөний цаана цэцэг навч, байгаль бүхэлдээ төсөөлөгддөг юм. Би бас ногооноос гадна шар, цэнхэр, улаан өнгийг стикер дээрээ ашигладаг. Нарны гэрэл хугараад солонгын долоон өнгийг гаргадаг шүү дээ. Ер нь надад солонгын долоон өнгө таалагддаг.
Чиний хувьд хамгийн үнэ цэнтэй, утга учиртай сувинерүүдээ тайлбарлаж болох уу?
Сүйх тэрэгтэй шаазан сувинер манай буурал өвөөгийн үед байсан. Харин матрёшкаг манай найз бэлэглэж байсан. Манай гэрт тасалгааны ургамал олон байгаа. Эмээ маань ургамалд их дуртай хүн байдаг. Энэ нь ч надад нөлөөлсөн байх. Өмнө нь нэг их цэцэг навч услаж арчилж байгаагүй ч ургаж байгаа амьтай зүйлийг хараад хайрлаж эхэлдэг юм билээ. Миний өрөөнд нэг усан цэцэг байгаа. Нүдэн дээр л улам ургаад байгаа нь үнэхээр сайхан. Түүнээс хойш улам л илүү сайхан ургуулах юмсан гэж хичээх болсон. Өөр бусад олон юм бий. Том өрөөний зурагтны доор тавьсан байгаа бүтээлэг. Оёдол материал зэрэг нь маш гоё. Би их нарийн чимхлүүр юм хийх дуртай. Бас бурхны орон гэгддэг Хамрын хийд дээр байдаг Бурхны мэлмий надад их учиртай санагддаг учраас цонхныхоо дээр зурсан. Хамгийн утга учиртай нь миний өрөөнд буй жаазтай дино байгаа. Түүнээс би өглөө бүр маш их урам зоригийг мэдэрдэг. Тэр диноны зурганд би бодож санадаг бүх л дотоод ертөнц, сэтгэлээ шингээж зурсан. Энэ зураг руугаа харахад тусгалд нь би өөрөө харагддаг. Тэр үед яг миний ижил, нөгөө тал шиг санагддаг.
Аль цагт гэрт чинь хамгийн гоё mood бүрддэг вэ?
Өдрийн 12 цаг надад маш гоё санагддаг. Өрөөгөөр дүүрэн нарны гэрэл орж ирээд, цонхны урд байгаа болороос солонгын өнгөнүүд цацардаг. Энэ цагт л би хөглөгддөг гэх юмуу. Гэр бол миний хамгийн тухтай байж чадах газар. Учир нь энд намайг илэрхийлэх бүгд бий.
Сүүлд ямар ном уншсан бэ? Танай гэрт ном бас их байгаа харагдсан.
Би яг одоо С. Молор-Эрдэнэ философичийн “Эрх чөлөө – Эрхэм үг” гэдэг номыг уншиж байгаа. Яг зориулж декор болгож ном цуглуулдаггүй ч аяндаа уншсан, дурлаж сонгосон номнууд гэрийг минь нэг тийм амьтай болгож байгаа юм шиг ээ. Би Fashion сэтгүүл унших бас дуртай.
Гэрээ ингэж засъя гэдэг сэдлийг хаанаас олж авдаг вэ?
Pinterest рүү орж санаа авдаг. Тухайн цаг үедээ тренд болж буй зүйлээс ерөнхий чиг хандлагаа хараад, түрүүн хэлсэн олон жилийн дурсамж шингэсэн эд зүйлстэйгээ бусад материалуудаа холбож боддог. Алтлаг хөшигтэй, цайвар ягаан буйдантай юм чинь ханын өнгө ямар байвал зохицох вэ ч гэдэг юмуу аль аль талаас нь бодолцож байгаад ханаа цулгуй цагаан болгосон юм. Одоо байгаа нь яг тохирсон, хамгийн төгс хувилбар нь учраас би харин өөрийнхөө өрөөнд тавилга нэмж авъя ч гэж ерөөсөө боддоггүй/инээв/. Ээж, эмээ хоёр маань их мэдрэмжтэй хүмүүс. Ээж минь хоолоо хийхдээ гоё дуу тавьж байгаад хоолоо хийдэг бол эмээ маань өөрөө ямар хувцас өмсөхөө мэдэж байгаа ч бүр багаас минь надтай зөвлөлдөж алийг нь өмсөх үү гэж асуудаг байсан. Энэ нь миний дизайны мэдрэмжийг багаас минь хөгжүүлж байсан нь юм билээ. Бас намайг хүрээлж буй найз нөхөд маань их нөлөөлсөн. Дуу хөгжим, уран зураг, бүжиг, хувцас дизайн гээд надад маш олон хүрээллийн найзууд байдаг. Тийм учраас л би уран зураг, дуу хөгжим, урлагт илүү хайртай болсон байх.
Чиний зурсан зургууд гэрт чинь их харагдаж байна. Яагаад ихэвчлэн загас байна вэ?
Би 2011-2015 он хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд дөрвөн жил уран зургийн дугуйланд явж байхдаа чөлөөтэй их өөрийнхөөрөө зурдаг болчихсон байсан. Тухайн үедээ загасаар дагнасан уран зургийн үзэсгэлэн гаргая гэж төлөвлөж байсны маань эхлэл болсон бүтээлүүд эд нар юм. Загас их чимээгүй хэрнээ тайван амьтан. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой оршдог. Тэр нь гаднаасаа ч харагдаж байдаг. Тэглээ гээд нэгнийгээ чи ийм өнгөтэй, ийм төрлийн загас гэж ялгалгүй нэг л аквариум, нэг л гол, нэг л далайд бүгдээрээ эвтэй амьдардаг. Хэзээ ч ярьдаггүй хэрнээ зүгээр л бие биентэйгээ дасан зохицож оршдог. Тэгээд энэ зураг арга билиг буюу "инг яанг" байгаа. Харин энэ зурганд зориулж би шүлэг бичиж байсан юм.
“Тэргэл сартай шөнө
Anu Dol
Тунгалаг мөрнийг гаталж
Тайрсан моддын навчнаас
Тэнгисийн үнэнийг асуухсан”
Одоогийн өсвөр насан дээрээ яваа үеийн залуучууд өрөөгөө хүссэнээрээ тохижуулж чадахгүй гэрийнхэнтэйгээ ойлголцохгүй зөрчилдөх үе бишгүй л гардаг даа. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
Маш сайн ярилцах хэрэгтэй. Ер нь гэр бүл, хайр дурлал найз нөхдийн гээд аль ч харилцаанд ярилцах маш чухал. Өөрийгөө илэрхийлж, юунд дуртай байгаагаа ойлгуулах, эргээд гэрийнхнээсээ санал бодлыг нь сонсох хэрэгтэй. Нэг тийм тэнцвэрийг нь олж харилцах чухал. Би бас удахгүй урлантай болъё гэж бодож байгаа. Түүнийгээ би өндөр таазтай, нэг талын хана нь зүгээр тоосго, шавраараа ч юмуу тийм байгаасай гэж төсөөлж байгаа. Харин манайд зочилсон хүмүүсийг тухтай, өөрийнхөөрөө байж болохуйц чөлөөтэй байгаасай гэж хичээдэг. Надад өөрийнхөөрөө байж болох, тухтай орчин таалагддаг.

Зочин
2020 / 12 / 31Сайн уу Ану. Нийтлэлийг нь хараад ваав л гэлээ. Хүн бүр л хаа хамаагүй трэнд гэсэн бэлэн юм худалдаж авдаг болсон цагт ийм бүтээлч бүр өөрийнхөө өнгө аясыг тусгаж тохижуулхыг хараад урам авлаа. Ёстой гоё байна. Шал бол бусдаас өөрөөр тусгасөн нь маш таалагдлаа. Keep creative as u are. Амжилт Ану дүү минь 🙂
Зочин
2020 / 02 / 14Wow nice
Зочин
2020 / 02 / 14Би ч бас Молоэрдэнэ-нд дургүй ээ
Зочин
2020 / 02 / 13Anu ohin mash mundag medremjtei ohin baina amjilt husi 👍
Зочин
2020 / 02 / 13Minii ertontsoos tes ondoo ch gsn taalagdlaa.
Зочин
2020 / 02 / 10Yamar awyastai yum be amjilt hvsiy
Зочин
2020 / 02 / 14харин тийн санал нэг байна
Зочин
2020 / 02 / 14ян үнэн
Зочин
2020 / 02 / 10Ene shal uu
Зочин
2020 / 02 / 10Minii gvv uuriin gesen ertunstuu neegeed tvvndee hvreh zorilgo tawiad yawj baigaad ah ni baharhaj yawdag shvv ylam ih ajilt hvse
Зочин
2020 / 02 / 10Ану минь ухаалаг бүтээлч уйгагүй хөдөлмөрч охин шүү.шавьдаа амжилт хүсье.ийм охин хүмүүжүүлсэн эмээд нь эрүүл энх аз жаргал хүсье
Зочин
2020 / 02 / 10Маш ухаалаг сайхан ярилцлага байна, Ихийг бүтээж амжилтын оргилд хүрэхийг хүсэе ,Гэрээ маш гоё тохижуулжээ
Зочин
2020 / 02 / 10Hoorhon mundag egcshvv❤️
Зочин
2020 / 02 / 10🔥💚🌈😊🦖
Зочин
2020 / 02 / 10Мундаг охин байна АМЖИЛТ
Зочин
2020 / 02 / 10Yamar mundag yum be zorison zorilogtoo zaawal hvreerei amjilt
Зочин
2020 / 02 / 10💚🦖