Монгол хүн юуг эрхэмлэх ёстой вэ?
Дэлхий дахинаа хамгийн эрүүл бөгөөд байгальд хоргүй зүйлсийг монголчууд эртнээс эдлэж хэрэглэж ирсэн байдаг. Өнөө үед мартагдах шахсан өв соёл, монгол хүний хайрлах ёстой эрхэм зүйлийг бүтээлээрээ бидэнд ойлгуулах гэсэн мэт Катя Зол дизайнерын дэлгүүрийг бид онцолж байна. Би монгол хүн гэж түүх, соёл уламжлалаа бахдан ярих, түүнийгээ бүтээлээрээ дамжуулан илэрхийлж яваа хөдөлмөрч эмэгтэйн дэлгүүрийг дотроос нь харцгаая.
Онцлох деталь:
Хөөрөгний шүрэн толгойн чимэглэл бүхий хаалга
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан энэхүү хаалга нь хүндтэй зочидтой мэндэлж, угтахаас гадна хаалганы улаан өнгө нь өөдлөн дэвжих, бат бөх урт удаан хүчирхэг байхын бэлгэдэл. Шүр нь атаа жөтөө, хар хор сэтгэлийг арилгаж, муу бүхнээс хамгаалдаг чулуу билээ. Тиймээс уг хаалгаар орохдоо цэвэр ариун сэтгэлийг өвөртөлж орж байгаа гэдгийг бэлгэджээ. Хаалга бол бүхний эхлэл угтан авах хэсэг учир хаалгаар орж буй хүн бүртэй хөөрөг зөрүүлэн мэндэлж буй утгатай.
Зээ бад
Язгуурын нүүдэлчдийн соёлыг хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийг бэлгэдэн ЗЭЭ БАД-ыг хаалганыхаа бариуланд оруулж өгсөн байна. ЗЭЭ БАД хээ нь муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл агаад үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг.
Хайрцаг хэлбэртэй хувцас солих өрөө
“The DEEL” брендийн хувцсыг өмссөн хүнд хайрцагнаас гарсан мэт мэдрэмжийг төрүүлэхээр зохион бүтээгдсэн. Мөн энэ хайрцаг нь угсарч болдог учраас залныхаа хаана ч нүүлгэн байрлуулах боломжтой аж.
Хананд шигтгэсэн мөнгөн товч
Дээлний мөнгөн товч дээлний гол чимэглэл гэдгийг мэдэх биз ээ. Брендийнхээ консепцтэй нийцүүлэн мөнгөн товчийг ханандаа шигтгэж байрлуулснаар монгол хувцасны дэлгүүр гэдэг онцлогийг илтгэнэ.
Тайз
Хувцас солих өрөөнөөс хувцасаа өмсөөд алхахдаа өөрийгөө тайзан дээр буйгаар төсөөлж, үйлчлүүлэгч бүрийг өөртөө итгэлтэй, баяр баяслаар дүүрэн байгаасай хэмээн зорьсон сонирхолтой шийдэл.
Сайхан хувцас эдлэж хэрэглэнэ гэдэг хувь хүнд дээд зэргийн таашаал өгөхөөс гадна бэлгэдэл зүйн хувьд хамгаалалт болдог гэдэгт би итгэдэг.
-КатяЗол
Таазан дээрх дүрслэл
Алтай таван богдыг илэрхийлжээ. Монгол алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Алсын хараа, цаашдын амжилт уул шиг өндөр байхын ерөөлтэй.
Таазан дахь модон арк
Амарч тухлах лобби хэсгийн таазан дээрх моднууд нь монгол гэрийн унийг төлөөлүүлж хийсэн мэт. Ингэснээр орон сууцанд бус монгол гэрт буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Түүнчлэн ханан дахь BABA брендийн гутлын тавиурыг гурван ширхэг хөндлөн байрлуулж монгол гэрийн бүслүүрийг төлөөлүүлжээ. Монголын хамгийн сайн сайхан бүхнийг үйлчлүүлэгчдээ үнэхээр мэдрүүлэхийг зорьсон нь деталь бүрээс анзаарагдах болно.
Тасалгааны ургамал
Интерьерийн завсрын өнгөтэй хоршин байгалийн хөнгөн мэдрэмж энд бий. Харин модон эдлэлүүд тасалгааны ургамалтай төгс хосолно.
Брендийн утга учир
NEGD STORE-ын гол агуулга нь эв найрамдал бөгөөд монгол хэв шинжийг илэрхийлэх эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол брендүүдийн нэгдэл юм. Бүх бүтээгдэхүүн нь органик түүхий эдээр хийгдэхийн сацуу монголын уламжлалт технологийн дагуу бүтээгддэг. Тийм учраас монгол ахуй, соёлын үнэ цэн энд шингэсэн. Зочин бүрд сайхан дулаахан сэтгэгдэл төрүүлж гэр шиг нь санагдах орчныг бий болгохыг хичээсэн байна. Мөн дэлгүүр учраас бүтээгдэхүүн илүү тод харагдаж байх хэрэгтэй. Үүнийг бодолцож интерьертээ ихэвчлэн завсрын цайвар өнгө ашигласан. Зөвхөн дэлгүүрээр үйлчлүүлээд зогсохгүй галлерейд буй мэт нүд баясгах деталиудтай.
“Гоо сайхан зүйлс хүмүүсийн анхаарлыг нэхдэггүй”
Таван мэдрэхүй буюу үнэрлэх, амтлах, харах, хүртэх, сонсох мэдрэмжид тулгуурлан дээд зэргийн үйлчилгээг үзүүлэхийн тулд маш сайхан интерьер бүрдүүлэх хэрэгтэй. Харин энд уртын дуу, монгол хөгжим эгшиглэж, тансаг үнэртэн үргэлж анхилна. Олон улсын зочид төлөөлөгч үйлчлүүлсэн ч монгол ахуйг бишрэн шүтэхээс аргагүй сэтгэгдлийг төрүүлнэ. Сайн чанартай зүйлс хүмүүсийн анхаарлыг нэхдэггүй мөртлөө үргэлж хараа булааж байдгийн жишээ энэ биз ээ.

Зочин
2020 / 02 / 07Buh zuiliig untga uchirtai nariin detailuudtai goy shiidjee
Зочин
2020 / 01 / 30Гоё 👍
Зочин
2020 / 01 / 30GOY GOY
Зочин
2020 / 01 / 30This is some real interior thing.
Зочин
2020 / 01 / 29yostoi yanztai goy delguur baina ene ih buteel hudulmuriig n unelehiin argagui saihan tansag delguur bna
Зочин
2020 / 02 / 03Үнэлэхгүй байхын аргагүй
Зочин
2020 / 01 / 28Ямар гоё дэлгүүр вэ Хаана байдаг ююм бэээ
Зочин
2020 / 01 / 29japan tower
Зочин
2020 / 01 / 22wow