Аливаа үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан байхаас гадна орон сууц, оффис зэргээс ялгаатай нь олон нийтийн таашаалд нийцсэн тохижилттой байхыг шаарддаг.
Хүүхэд, өндөр настан, залуучууд гээд бүх л насныханд таалагдах орчин бүрдүүлэх учиртай. Тиймээс дизайнерууд эргономик стандарт, гэрэл, талбай, зөөлөн болон хатуу эдлэлийн сонголтууд гэх зэрэг олон хүчин зүйлсийг бодолцож нарийн төлөвлөгөөтэй ажилладаг. Энэхүү рестораны хувьд технологийг дэвшлийг ашигласан бөгөөд бий болгосон орчноороо үргэлж найрсаг, тав тухыг мэдрүүлдэг.
Таазны дундуур үүл мэт маш сонирхолтой шийдэл бүхий гэрэл орчныг бүхэлд нь онцгой уур амьсгалтай болгоно. Тухайн орчин нь бүх талаараа цонхтой буюу өдрийн турш байгалийн гэрэл саадгүй тусч байхаар төлөвлөлттэй байна. Иймд цайвар өнгийг суурь болгосноор илүү цэлгэр харагдах ба үүлэн дээр хөвж буй мэт романтик сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ нь магадгүй рестораны үнэ цэнийг улам өсгөж буй.
Цайвар өнгийг суурь болгосноор илүү цэлгэр харагдах ба үүлэн дээр хөвж буй мэт романтик сэтгэгдлийг төрүүлнэ.
Мөн индустриал загварт ихэвчлэн ашиглагддаг бүдүүн олс, засвар нь дуусаагүй байгаа мэт ил ламп гэрэлнүүд, төмөр сараалжин хана зэрэг нь хөндий хүйтэн бус харин ч их дулаахан эерэг орчныг үүсгэжээ. Энэ нь дизайнерууд цайвар өнгийн материалуудыг түлхүү ашигласантай холбоотой.
Интерьер дизайныг ГЭГЭЭ ХХК-ийн хамт олон урлав.
Сурталчилгаа