Орчин цагт хүмүүс өдөр тутмын амьдрал өрнөдөг өргөө гэртээ ихэд анхаардаг болсныг уншигч та бид анзаарсан биз ээ. Сонирхол, хэв маяг, дуртай зүйлсээрээ “дүүргэсэн”, өөрийгөө бусдад илэрхийлэх зүйл бол өргөө гэрийн тань интерьер болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мэдээж мэргэжлийн баг хамгийн төгс орчинг бүрдүүлж чадна. Захиалагчийнхаа хүсэл сонирхолд нийцүүлэн саруулхан, тансаг орчныг Гэгээ студийн хамт олон урлажээ. Ингээд ээлжит нэгэн сонирхолтой төсөлтэй танилцана уу.
Үүдний хэсгээс эхлэн шинийг эрэлхийлж, орчин үеийн хэв маягаас огтхон ч хоцроогүй гэдгийг илтгэх гоёмсог хана болон гэрэлтүүлэг угтаж, цааш хөтөлнө. Гоо зүй, уран сайхны өгүүлэмжийг харгалзан аливаа эдлэлийн чанар хийцийг чухалд тооцож тансаг сэтгэгдлийг төрүүлэхүйц орчинг бүрдүүлсэн байв. Чамин бөгөөд тун сэргэг, хөнгөн мэдрэмжийг төрүүлэм цэлмэг тэнгэрийн өнгө энэ төслийн үзэсгэлэнтэй сонголтуудын нэг болж чаджээ.
Саруулхан цэмцгэр байдлын эхлэл нь эмх цэгц юм.
Сүүлийн үед интерьер дизайны салбарт тренд үүсгээд буй судалтай гантиг чулууг интерьерийн чимэг болгож ашиглажээ. Хамгийн гол нь зай талбайг ухаалаг хуваарилах нь амжилттай төслүүдийг үнэлэх гол үзүүлэлт болдог. Сайн харвал уг төсөлд талбайг нарийн тооцоолж, бүх талбайг ашиглаж чадсан байгааг анзаарч болно. Мөн нүдэнд ил харагддаггүй ч тав тухыг дээд зэргээр хангахад хамгийн их нөлөөлдөг сантехник болоод цахилгааны монтаж гэх мэт нарийн ажлуудыг зөвхөн мэргэжлийн хүмүүс зөв төлөвлөж чаддаг гэдгийн жишээ энэ билээ.
Бүхэлдээ цагаан цайвар болон завсрын зөөлөн өнгө интерьерийн суурь болгосон байна. Энэ нь тайвшруулж, хөнгөн тухтай мэдрэмжийг үүсгэдэг давуу талтай. Цайвар өнгөний нөлөөгөөр дотоод орчны талбай улам уужим, цэлгэр харагддаг билээ.
Гэгээ студи таны төсөөллийн орчинг төгөлдөржүүлэхэд хэзээд бэлэн.
Сурталчилгаа