Зуслангийн байшин

Зуслангийн байшинд хамгийн тохиромжтой нь байгалийн элементүүд байдаг. Анзаараагүй байж болох ч зуслангийн байшингийн интерьерийг одоо эргээд төсөөлөхөд модон хана, шал, ил гал, чулуун тавцан санаанд орж байна уу? Дээр дурдсан байгалийн элементийг интерьерт ашиглах нь дулаахан таатай бөгөөд байгальтайгаа ойр мэдрэмжийг өгдөг. Тиймдээ ч ихэнх зуслангийн байшинд аль болох байгалийн материалыг ашигласан байдаг.

Зочны өрөө

Энэхүү байшингийн интерьер бүхэлдээ цайвар өнгөөр дагнасан бөгөөд ингэхдээ нэгээс нөгөөд ууссан завсрын зөөлөн өнгө сонгон ашигласан нь учиртай. Ийм өнгөнүүд сэтгэл санааг тайвшруулж, амраахаас гадна аюулгүй мэдрэмжийг өгдөг. Жинхэнэ тав тухыг мэдрүүлэх маш тансаг сонголт бол зөөлөн өнгөнүүд юм. 

Ямар ч засалд чимэг нэмдэг зүйл бол маргаангүй гэрэл билээ. Эдгээр бөөрөнхий хэлбэр бүхий шилэн гэрэлнүүд нь хэт хурц биш мөртлөө орон зайг цэлгэр харагдуулж, орчиндоо маш сайн уусч харагдахаас гадна гэрт чимэг нэмж байна.

Хооллох хэсэг, гал тогоо

Хооллох өрөө, гал тогоо

Хүүхдийн өрөө

Охид бүр багадаа гүнж нарынх шиг яг ийм ортой болохыг хүсдэг байсан гэдэгт итгэлтэй байна. Харахад л тух мэдрэгдэх зөөлөн хөвсгөр ор мөн өнгөрсөн жил тренд болсон зөөлөн шүрэн ягаан өнгийг хүүхдийн өрөөнд төгс цогцлоосон харагдана.

Интерьер зураг, засал

http://gegeestudio.mn 8830 3303Сүхбаатар дүүрэг 1-р хороо олимпийн гудамж
Аюуд тауэр 14-р давхар 1407 тоот
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх