Шинээр Эрэлттэй Онцлох

ROC ft. Mobicom – Дижитал кофе шоп

Та ямар кофе уух дуртай вэ?

Мобиком корпорац компани залууст зориулан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж 2 дахь "Lifestyle" салбараа ROC кофе шоп-той нэгтгэснээр, технологийн дэвшил, интерьерийн тааламжит нийлэмжийг хамтатгасан дижитал кофе шоп нээгдээд удаагүй байна.

Хэрвээ хамгийн сайн чанарыг кофег сайхан бас тухтай орчинд амтархан уух дуртай бол R.O.C кофе шопын шинэхэн салбар танд яг тохирно. Энд цаасан меню, хэвлэмэл сэтгүүл, зөөгч аль аль нь байхгүй. Учир нь технологийн шийдлээр үйлчилгээгээ бүхэлд нь шийдсэн ба цаасан меню харж, сонголтоо хийн баристад ханддаг уламжлалт хандлагыг халж чадсан юм. Дээд зэргийн чанартай кофе, тав тухтай орчныг нэг дор цогцлоосон, байгаль орчинд ээлтэй салбар гэдгээрээ тун онцгой.

Root Of Coffea нь хамгийн сайн чанарын кофег Монголдоо өөрсдийн гараар хуурч бэлтгэдэг бөгөөд “кофены үр бүрийн амт чанар үнэн шударга байх” гэсэн зорилготой ажилладаг гэдгийг үйлчлүүлэгчид нь хэдийн мэдэх болсон билээ. Тийм ч учраас их хотын завгүй хэмнэл дунд түр амсхийж, кофены жинхэнэ амтыг мэдрэхийн тулд залуус эргэлзээгүй ROC кофе шопыг зорьдог болоод удаж буй.

Дижитал технологид суурилсан үйлчилгээ нь энэ салбарын яахын аргагүй шинэлэг хэв маяг!

Смарт дэлгэц бүхий ширээ, таблет меню, киоск машинууд хүний өмнөөс хоол, хөнгөн зууш, кофены сонголтыг харуулах ба үйлчлүүлэгч сонголтоо хийж, төлбөрөө Candy цахим мөнгөөр төлснөөр бүх л үйлчилгээгээ авах боломжтой. Уг салбарын интерьерийг байгалийн хөнгөн мэдрэмж, тод өнгөний эрчтэй хоршил чимж дулаан, тохилог уур амьсгалыг бүрдүүлдэг. Өндөр хурдны интернэт ашиглан ажлаа амжуулж, тухайн өдрийг Good Vibe-тай эхлүүлэхийг хүсэж буй бол дижитал кофе шоп-д зочлон, орчин үеийн технологийн үр шимийг бодитоор мэдрээрэй.

Интерьер дизайныг: СаяСанаа ХХК бүтээв.

Digital machines are "happy" to serve you.

Интерьер зураг, засал

www.saysanaa.mn7700 6097Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Аюуд тауэр,
6 давхар, 604
Сурталчилгаа
https://interior.mn/