Олон улсын зочид төлөөлөгчдийн тухлан саатдаг Новотел олон улсын сүлжээ буудлын бүх л хэсэгт тав тухыг мэдрүүлэхийн тулд Эрдэнэт хивс ХХК-тай хамтран хамгийн тансаг зэрэглэлийн хивсээр орчноо чимжээ. Новотел Улаанбаатар зочид буудал нь гэр бүлээрээ эсвэл ганцаараа буудаллах аль ч үед яг л гэртээ байгаа мэт хүссэнээрээ чөлөөтэй ажиллаж, амрах боломжийг олгодог. Үүний нэг хэсэг нь мэдээж бий болгосон орчин, тав тухыг мэдрүүлэх хивс билээ. Уг зочид буудал нь модерн хэв маягтай дизайны чиг хандлагаар дагнасан бөгөөд үүнтэй зохицох загварлаг хивс, гэрэлтүүлэг, декороор илүү тансаг уур амьсгалыг үүсгэжээ.
Новотел зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн интерьер бүхий дээд зэрэглэлийн цэлгэр саруулхан 5 төрлийн 192 өрөөтэй ба эдгээр бүх өрөө болон олон нийтийн хэсгүүдийг Эрдэнэт хивсээр чимжээ.
Эрдэнэт хивс – чанараар үргэлж тэргүүлнэ.
Сурталчилгаа