Танихгүй айлаар анх удаа зочлохдоо тухайн хүний амьдралын хэв маяг, сонирхол болоод ажил мэргэжлийг нь ч таах боломжтой учраас сүүлийн жилүүдэд хүмүүс өөрийгөө илэрхийлэх орон зайг өрөөндөө, гэртээ, ажил дээрээ бүтээхийг эрмэлзэх болсон.
Чиний бүтээсэн орчин – чиний хэн болохын илэрхийлэл
Зочны өрөө
Бор өнгө натурал буюу аль болох байгалийн гэсэн утга агуулгыг авч явдаг. Гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж байдаг болохоор энэ өнгө ихэвчлэн зочны өрөөний интерьерт ордог. Ер нь мод, дэлхий, хөрс зэргийг илэрхийлдэг учраас голт бор өнгө байгаа орчиндоо байгалийн уур амьсгалыг авч ирдэг. Тиймээс энэ төслийн хувьд захиалагч модон эдлэлээр гэрээ тохижуулахыг хүссэн нь борооны дараах үнэр болон цэвэр агаарт байгальтай ойрхон байх дуртай нэгэн байх. Мөн бусад өнгийг бодвол бор өнгийн монохроматик туяанууд тайван тухтай сэтгэгдлийг төрүүлдэг.
Бүхэлд нь харвал уулын энгэрээс дотогш ухаж байшингаа барьсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Гал тогоо
Уншигч та нэг зүйлийг анзаарсан бол зарим ханаа бетон чигээр нь үлдээсэн байгаа. Ингэж үлдээсэн нь хуучны үнэт шилтгээнийг санагдуулах ба эзнийхээ сүр хүчийг бэлгэдэж буй мэт.
Зочин
2021 / 07 / 20Wooow cool yumaa Iim Haus d Ingeed suuh yumsaan
Зочин
2020 / 04 / 15Энэ интериор бол үнэхээр таалагдлаа. Зоримог гоё шийдэл байна.