Modern буюу орчин үеийн интерьер дизайны бусад урсгалуудаас ялгардаг зүйлс бол модон эдлэл, сонирхолтой гэрэлтүүлэг, минимал цэгцтэй байдал, орон зайн нээлттэй зохион байгуулалт бөгөөд тавилгуудын хөл нь ил харагдаж байдгаарай онцлогтой. Танилцуулахаар бэлтгэсэн дараагийн төсөл бол эрч хүчтэй залуусын гал цог амтагдах зоригтой шийдлүүдийг орчин үеийн дизайнаар илэрхийлсэн орон сууц юм. Нээлттэй орон зайн төлөвлөлтийг баримталж, өнгөний сонголтыг мөн маш сонирхолтой шийдсэнийг харж болно.
Том өрөө
Хооллох хэсэг
Өрөөнд зөвхөн ганцхан харц булаасан зүйл байх нь тийм ч сайхан санаа биш. Харин адал явдалт кино шиг сонирхлыг татах зүйлс олон байх тусмаа таныг жинхэнэ утгаараа илэрхийлнэ.
Жуан Монтояа
Гал тогоо
Шалнаас хөндий мэт гал тогооны тавцан нь орон зайг том цэлгэр харагдуулна. Харин чулуун хана нь аль нэг үзэсгэлэнт шилтгээнийг санагдуулам нууцлаг бөгөөд сүрлэг.
Мастер унтлагын өрөө
Хүүхдийн өрөө
Ариун цэврийн өрөө
Хэдийгээр том талбайтай бөгөөд засах зүйл багатай орон сууц байсан ч зохион байгуулалтын хувьд таалагдахгүй байвал хүссэнээрээ хамгийн шилдэг, онцгой болгон өөрчлөхөд хэзээд оройтохгүй гэдгийг санаарай. Хамгийн чухал нь өөрсдийгөө илэрхийлэх дизайныг сонгох, талбайг зөв хуваарилах юм.
Сурталчилгаа