Шинээр Эрэлттэй Онцлох

Хаадын гэр – Галерей дэлгүүр

Монгол гэрийн уран тансаг хийц, эртнээс уламжлалтай нүүдэлчин ахуйн эдлэлүүд, орчин үеийн хэрэглээнд нийцсэн эсгий углааш, йогийн гудас, машинд зориулсан эсгий олбог гээд Хаадын гэр компанийн галерей дэлгүүрт хүний хэрэглээний бүх эдлэл бий. Зөвхөн худалдан авалт хийхэд бус түүхийн ач холбогдолтой эдлэл хэрэглэлүүдийг танин мэдүүлэх зорилготой тус дэлгүүрийн хувьд зохион байгуулалт нь маш энгийн. Арц гангын үнэр анхилж уртын дуу үргэлж эгшиглэх тус дэлгүүрийн үүдээр ормогц мартагдах шахсан Монгол ахуй мэдрэгдэж сэтгэл баясгана. Бүтээлүүдээ орчин үеийн-уламжлалт-түүхэн хэмээн төрөлжүүлж гаргадаг ба дэлгүүр дотроо мөн тэгж байрлуулсан. Энэ нь хэрэглэгчдийг сонголт хийхэд тун хялбар болгож буй.

Эсгийгээр хүний хөрөг, үзэсгэлэнт байгалийн үзэгдэл, бүр домгийн шинжтэй амьтдыг хүртэл нарийн дүрсэлсэн уран зургууд хананд нь өлгөөстэй. Саяхныг хүртэл хонины ноосоор зөвхөн эсгий ширдэг гудас хийдэг гэх ойлголтыг өөрчилж урлагийн бүтээлийг амилуулан сувинер хүртэл хийсэн нь гайхалтай.

Модон сандал ширээ, ор, шүүгээ гээд хослуулан хэрэглэж болох иж бүрэн тавилгуудыг санал болгодог бөгөөд тус дэлгүүрт буй бүтээгдэхүүний загвар дээр өөрийн санаагаа нэмж захиалгаар хийлгүүлээд авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн ийм л загвараар үйлдвэрээс гарна гэлгүй хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн цорын ганц бүтээгдэхүүнийг гараар урлаж өгөх болно. Түүхэн өв соёлын үнэ цэн шингэсэн хөшиг, йогийн гудас, олбог, шавар баримал, эсгий уран зураг, трапец болон цилиндр авдар гэх мэт эдгээр эдлэл бүр дахин давтагдашгүй.

Байгалийн цэвэр түүхий эдийг инноваци шингээн гар аргаар Монголд үйлдвэрлэсэн, үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх элит модон тавилга, эсгий болон шавар эдлэлээр албан өрөө болон өргөө гэртээ өвөрмөц уур амьсгалыг үүсгээрэй. Мөн байгальд ээлтэй эко бүтээгдэхүүдийг хэрэглэж эрүүл мэндээ болоод эх орныхоо баялаг бүтээгчдээ дэмжицгээе.

Хаяг: ХУД, 3-р хороо, Таван богд группийн баруун талд байрлах, Алтаргана хотхоны 2 давхарт. Хаадын гэр дэлгүүр.

Тавилга худалдаа · Тавилга үйлдвэрлэл · Дрож, хивс · Декор, гэр ахуй · Хөшиг

www.khaadiinger.mn88111161, 90115888, 77112737Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Хаадын гэр компаний байр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх