Ажлын бүтээмжид хүрээлж буй орчин нөхцөл нь нөлөөлдөг гэдгийг бид хэдийн мэдэх болсон билээ. Энэ ч утгаараа олон албан байгууллагууд дотоод орчиндоо анхаарч, аль болох хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй таатай орчинг бүрдүүлэхээр зорих болсон. Энэхүү шинэ үеийн давалгааг хэрэгжүүлсэн дараагийн газар бол Hyundai elevator Mongolia компани юм.
Дотоод орчин дахь агаарын бохирдол, тоос тоосонцор гадаад орчноос ч их буюу хүний эрүүл мэндэд аажмаар сөргөөр нөлөөлдөг. Харин чанартай ялангуяа амьтны 100 хувь ноос ашиглан хийгдсэн хивс нь дотоод орчин дахь тоосонцрыг өөртөө шингээж, дулаахан таатай нөхцөлийг бүрдүүлэх чадвартай байдаг байна.
Чанараар тэргүүлэгч Эрдэнэт хивс нь монгол хонины 100 хувь ноос ашиглан хамгийн чанартай хивс, хивсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд орчин үеийн хэв маягт бүрэн тохирсон хивсийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
Өнгө загварын хязгааргүй сонголт – Эрдэнэт хивс
Зочин
2020 / 09 / 23Үнхээр гоё бүтээл болжээ