Шоколадны амт, үнэрийг санагдуулам өнгө төрх. Брендийн үнэ цэн, дэлхийд тогтоосон стандартад нийцсэн зураг төсөл гаргаж, төгс гүйцэтгэж чадсан амжилттай нэгэн төсөлтэй танилцъя. Үндэсний тэргүүлэгч Таван богд групп, 90 гаруй жилийн түүхт Godiva брэнд болон Шангри-Ла молл-ийн зэргийн өндөр шаардлагад нийцүүлэн ажиллажээ.
Зонхилж буй өнгөнөөс нь харахад шоколад үнэртэж, амтагдагдах шиг. Хар глосс шал, цагаан хана, алтлаг чимэглэл зэрэг нь шоколад үйлдвэрлэгч тус брендийн консепцтэй яг таг нийлнэ.
Godiva-д орж ирсэн үйлчлүүлэгчийн анхаарал хаашаа татагдах шаардлагатайг бодолцож бүтээгдэхүүний байрлал болон хүртээмжтэй харагдах болон талбайн зохион байгуулалтыг хийх нь чухал шаардлага юм.
Дэлхийд чанараараа шалгарсан алдартай брендийн монгол дахь салбарын интерьер буюу дотоод уур амьсгалыг шалгарсан чанараар Саясанаа гүйцэтгэв.
Сурталчилгаа