Зөөлөн тансаг мэдрэмж
Ноолуурны давтагдашгүй шинж чанар болох зөөлөн дулаан хөнгөн мэдрэмжээр интерьерийг бүрдүүлсэн. Хүрэхэд харахад гээд бүх л мэдрэхүйгээр дамжуулан чанарыг илэрхийлэх нь юутай тансаг вэ?
Happiness is best cashmere
Ноолуурны байгалийн өнгө нь бор, саарал, цагаан байдаг. Огт будаг хэрэглэхгүйгээр ердөө байгалийн нандин өнгөөр орчныг тайван уур амьсгалтай болгосон нь хөнгөн хөвөх мэт сэтгэгдлийг үйлчлүүлэгчид төрүүлэх болно. Монгол ноолуураар урласан хувцасны дээд зэргийн чанарыг тайван, өөриймсөг мэдрэмж давамгайлсан тус дэлгүүрээр саатан мэдрээрэй.
Гүйцэтгэл: Render LLC.
Сурталчилгаа