Fibonacci Design Studio

Уншигч та бүхэн лого болон нэрийг хараад ямар утгатай болохыг нь гадарласан биз ээ. Фибоначчи гэдэг нь өмнөх тоог одоогийн тоон дээр нэмж дараачийн тооны нийлбэрийг гаргадаг зүй тогтлыг хэлдэг. Энэ нь уламжлалт зүйлс үргэлж шинэ дэвшилтэт зүйлсийн суурь байдаг гэдгийг илэрхийлж буй мэт.

Декор сонирхогч, хэрэглэгчдэдээ илүү ойртон нийслэл хотын төвд Fibonacci дэлгүүр нээгджээ. Интерьер дизайны гүйцэтгэлийн зорилго нь аливаа зүйлсийн орон зайг гоо зүйн хувьд төгс төгөлдөр болгож дээд зэргийн тав тухтай, тааламжтай орчинг бий болгоход чиглэдэг. Хэт нүсэр биш хэрнээ донжийг нь олсон тансаг эдлэлд дуртай хүмүүст Fibonacci гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Дэлгүүрийн интерьерт оранж шар өнгийн хана болон геометрийн сонирхолтой хэлбэр бүхий ханын тавиурууд голлоно. Эрч хүч, хайр баярыг бэлгэддэг энэ өнгө сэтгэл сэргээн нүд баясгаж өөрийн гэсэн өвөрмөц эрч хүчийг илэрхийлнэ. Харин алтлаг эдлэлүүд үнэ цэнтэй бөгөөд тансаг.

“Хүний ажиллаж, амьдарч буй дотоод орчин хэр ая тухтай, хүний хэрэгцээг хангаж чадна төдий чинээгээрээ хүний амьдралын чанарт нөлөөлдөг”

Декор сонирхогч эзэгтэй нарт зориулан Европын улсууд, Энэтхэг,  Хятад болон Америк улсаас өндөр чанартай орчин үеийн хэв шинжийг агуулсан шинэлэг загвартай декор, гэрэлтүүлэг, тавилгуудыг худалдаалдаг. Гоо зүй өөрийн таашаалд нийцүүлэн интерьертээ тансаг хэрнээ сонирхолтой уур амьсгалыг тус дэлгүүрийн декорыг ашиглан оруулахыг санал болгоё.

Тавилга худалдаа · Декор, гэр ахуй · Гэрэл

9919 9195202C тоот, Сэнтрал Тауэр, Сүхбаатар дүүрэг-8
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 11 / 24
Хариулах

Hi, here on the forum guys advised a cool Dating site, be sure to register – you will not REGRET it https://bit.ly/39cc9gy

0