Компанийн тухай
Фибонначи Дизайн ХХК нь 2019 онд өндөр чанар, шинэлэг дизайнтай aкцент тавилга, абажур, болон декоруудыг мэргэжлийн интерьер дизайнеруудын сонголтоор хэрэглэгчдэд хүргэх зорилготой байгуулагдсан. Бид Сэнтрал Тауэрийн 202С -д төв дэлгүүрээ ажиллуулахаас гадна Мишээл Барилгын Их Дэлгүүрийн 85-р павильонд салбар дэлгүүрээ ажиллуулж байна.
Одоогийн байдлаар бид дараах брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг Монголдоо албан ёсоор оруулан ирж худалдаалж байна. Үүнд:
- Bloomingville: Дани улсын брэнд ба Нордик болон орчин үеийн хэв шинжийг агуулсан тавилга, гэрлийн бүрхүүл, декорууд.
- Frandsen: 1968 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Дани улсын олон улсад нэр бүхий брэнд ба төрөл тус брэндийн бүрийн гэрлийн бүрхүүл, ханын гэрэл, ширээний чийдэнг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.
- Rudi: Өндөр чанартай, орчин үеийн хэв шинжийг агуулсан шинэлэг загвар дизайнтай тавилгын брэнд.
- Savia: Америк болон Европын нэртэй брэндүүдийн гадна, дотрын гэрэл, гэрлийн бүрхүүлийг үйлдвэрлэхээс гадна өөрсдийн минимал өнгө аястай төрөл бүрийн гэрэлтүүлэгч болон абажур үйлдвэрлэдэг Хятад улсын брэнд.
- Thoho Home: Энэтхэгт улсад үйлдвэрлэсэн төрөл бүрийн гуулин декоруудаас гадна Хятад улсад үйлдвэрлэсэн гоёмсог тансаг загвартай ширээний гэрэл комудыг худалдаалдаг.