Эрдэнэт оффис – Орхон салбар

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч 39 жилийн баялаг түүхтэй Эрдэнэт хивс компанийн Орхон аймаг дахь салбарын интерьерийг хүргэж байна. Баялаг бүтээгчдийн оффисыг хамтдаа харцгаая.

Эрдэнэт хивсний уран хийц нь интерьерт давтагдашгүй тансаг өнгө аясыг оруулдаг.

Таны төсөөлөл дэх онцгой бүхнийг хивсээр урлан, давтагдашгүй уур амьсгалыг интерьерт үүсгэх болно. Төгс дизайны шийдэл хараа булааж, мэлмий мялаахаас гадна таатай тайван байдлыг мэдрүүлдэг. Ажлын байр ч гэсэн хүний амьдралын чухал орон зай учраас эрүүл мэндэд ээлтэй үзэмжтэй зүйлсээр тохижуулах нь туйлын чухал юм. Та бүхний харж буй эдгээр ноосон хивс нь синтетик хивстэй харьцуулахад олон талын ач холбогдолтой.

Хөлд мэдрэгдэх ачааллыг багасгаж таатай мэдрэмж төрүүлэх ба дотоод орчны тоос тоосонцрыг өөртөө шингээн, дулаан тохьтой уур амьсгалыг бүрдүүлдэг.

Эрдэнэт хивс компани өдгөө 3000 гаруй дизайны урын сантай бөгөөд бүгд оюуны өмчөөр хамгаалагдсан онцгой бүтээлүүд юм. Тиймээс өнгө хээний өргөн сонголтыг тэд хэрэглэгчдэдээ олгодог. Хивс үйлдвэрлэл нь зөвхөн машин технологийн гүйцэтгэж буй зүйл бус оюун бодлоос ундран гарч, олон хүний хөдөлмөр, ур чадвар, сэтгэл шингээн бүтдэг интерьерийн чухал элемент билээ.

Зөвхөн дотоод орчны агаарын бохирдлоос гадна дуу чимээний бохирдол хүнийг илүү ядрааж, ажлын бүтээмжийг бууруулдаг. Харин оффистоо хивс дэвссэнээр ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж, тайван нам гүм орчныг бий болгох боломжтой.

Дрож, хивс

www.carpet.mn7577-7889, 9909-7889, 9409-7889“Номин Юнайтед” 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн 17-042, Улаанбаатар хот 17042, Монгол улс, Ш/x 2316
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх