Цэвэр ба цэгцтэй байх, итгэл даасан сэтгэгдлийг орчноороо бүрдүүлэх нь эмнэлгийн нэрийн хуудас юм. Эрүүл ахуйн норм стандартыг хангасан “тав тух ба мэргэжлийн” гэх хэсгээс бүрдэх CDM /Central of Dental Medicine/ шүдний эмнэлгийн интерьер дизайны зураг төслийг SKINNY STUDIO уншигч та бүхэнд хүргэж байна.
Цэмцгэр бөгөөд олон нийтэд зориулагдсан эдэлгээ даах чанартай, зай талбайг ашигтай зөв хуваариласан орчныг энд бүрдүүлэхийг эрмэлзсэн. Аль болох байгалийн гэрлийг саадгүй тусаж байхаар шийдсэн нь эмнэлэгийн орчныг улам гэгээлэг болгоно.
Түүнчлэн аливаа эмнэлэгийн интерьерийн онцлог нь үйлчлүүлэгчид тааламжтай, итгэл төрүүлэхүйц шаардлагатай байдаг учраас дизайнерын багт санаа олох, зөв шийдлээ сонгох, материалаа зөв тооцоолох гэх мэт хамгийн нарийн ажил оногддог. Голчлон ашигласан өнгө нь номин цэнхэр, сүүн цагаан болон зөөлөн бор өнгө байна. Эдгээр өнгөний зохицол нь үйлчлэгчдэд тухтайн дээр тайвшруулах нөлөө үзүүлж байгаа нь тухайн зургийн ажилд онц дүн өгч буй гол үзүүлэлт.
Сурталчилгаа