Үйлчлүүлэгчийнхээ хүссэн хэрэгцээг мэдэрч, төсөвтөө тааруулан байж болох шилдэг хувилбарыг дизайнер тооцоолж зурдаг. Зураг амжилттай болох эсэх нь гүйцэтгэлийн дараа тухайн дизайнер болон захиалагч аль аль нь сэтгэл хангалуун байхтай шууд холбоотой байдаг. Амжилттай нэгэн төслийн тухай танилцуулъя.
Энэ төслийн хувьд тухтай орчинг бүрдүүлж өгөх гэсэн байгууллагын удирдлагуудын захиалгад нийцүүлэн, бүх ажлыг цоо шинээр гүйцэтгэж чадвар шаардсан нүсэр ажлыг амжилттай дуусгажээ. Ажилчдын амарч, цайлах хэсэг, хурлын болон уулзалтын өрөө, ариун цэврийн өрөө, угтах хэсэг, лобби, удирдагчидын өрөө, бүтээгдэхүүн сурталчлах хэсэг гэх мэт нийт 1400м2 талбайн интерьер дизайныг Гэгээ Студи-ийн хамт олон зурж гүйцэтгэсэн байна.
Мөн бүтээгдэхүүн сурталчлах хэсэгт навчит ногоон хана болон тасалгааны ургамлыг шийдэж өгсөн нь брендийн үнэ цэнтэй зориуд тохируулсан мэт.Ажилчдын цайлах өрөөнд харин эрч хүч урам өгөх үгсийг ханан дээр байрлуулсанаар сүүлийн үеийн оффисуудад ашиглагдаж байгаа трендийг хэрэгжүүлжээ. Ийм тухтай орчинд ажлын амжилт гарах нь эргэлзээгүй бизээ.
Онцлох деталь:
Ажилчдын оффис өрөөн дэх онцлох деталь бол бусдадаа саад болохооргүй утсаар ярихыг шийдэж өгсөн бүхээг
Сурталчилгаа