“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг үг бий. Үйлчилгээний газруудын хувьд зочдод таатай сэтгэгдэл үлдээхийн тулд олон нийтэд үйлчлэх хэсгээ ач холбогдол өгч засварлах шаардлагатай болдог. Мөн эрч хүчтэй,сэргэг байхын тулд эрүүл аюулгүй орчин хүнд хамгаас их хэрэгтэй. Тиймээс түүнийг интерьерийн баг шийдэж, шинэлэг орчныг бүтээхийг зорьсон бололтой.
Тайван мэдрэмж төрүүлэх олив ногоон болон үнэ цэнийг мэдрүүлдэг оюу ногоон өнгөөр эрч хүч сэтгэл сэргээх дизайн бүтжээ. Өрөөнүүдийн хананд ашигласан өнгөний сонголт бүр байгаль, цаг уурын байдлыг илтгэнэ. Жишээ нь олив ногоон өнгө нь халуун орны ой, хөх цэнхэр өнгийн хана далайн усыг бэлгэдэж буй мэт. Хана дагуулан байрлуулсан модон ширхэгүүд нь хийсвэр төсөөллөөр бүтээсэн ой модыг санагдуулам. Далай ус, газар шороо буюу байгалийн хүчирхэг нэгдлийг интерьертээ шингээж, үйлчлүүлэгчид амар амгалан байдлыг мэдрүүлэх зорилготой шийдэл харагдана.
Хана руу тусч байгаа гэрэлтүүлэг орчныг маш гоёмсог харагдуулж байгааг хүмүүс төдий л анхаарахгүй байж магадгүй. Гэхдээ аливаа интерьерт өнгө чухал үүрэгтэй ба тэр дундаа гэрэлтүүлгээр тоглолт хийвэл маш гоёмсог харагдуулдаг.
Сурталчилгаа