Усан сэлэлтийн багшаас маркетер цаашлаад тансаг зэрэглэлийн хаус хорооллын борлуулалтыг амжилттай хийх хэмжээнд хүртэл өөрийгөө өсгөсөн энэ эрхмийг Б.Зоригт гэдэг. М Си Эс Эстэйтс компанийн Борлуулалт, маркетингийн албаны даргаар ажиллаж буй түүнтэй бид АСЕМ Виллаж хорооллын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

М Си Эс Эстэйтс компанийн
Борлуулалт, маркетингийн албаны дарга
Б.Зоригт
Таныг усан сэлэлтийн багшаас амжилттай борлуулалт хийх сууриа тавьсан гэж ярьдаг юм билээ. Ер нь хэдэн оноос эхлэн өндөр зэрэглэлийн хаус хорооллын борлуулалтыг хариуцан ажиллах болсон бэ?
Би М Си Эс Группт 10 гаруй жил ажиллаж байна. Усан сэлэлтийн спортоор хичээллэж, Бээжингийн олимпод тамирчин бэлдэж оруулж байсан. Белла Виста хотхонд байрших Vista Health Club-д 2009 оноос багшаар ажиллаж эхэлсэн. Усанд сэлж сурахаар ирсэн үйлчлүүлэгчидтэйгээ нийтэч бөгөөд энгийн чөлөөтэй харилцсан нь хожим борлуулалт хийхэд их тус болсон. Ажлаа хичээнгүйлэн хийсэн учраас олон сайхан хүнтэй танилцаж, заримтай нь одоо ч нөхөрлөж явна. Усан сэлэлтийн багшаар нэг жил ажиллаад маркетингийн мэргэжлээр ажиллах хүсэлтэйгээр М Си Эс Проперти компанид ажилласан юм. Тухайн үед Яармагт сүндэрлэдэг Вива Сити хороолол ашиглалтад орж байв. Ингэж л маркетер, борлуулагч болох ажлын гараагаа эхлүүлсэн дээ. Дашрамд онцолж хэлэхэд, Вива Ситигийн борлуулалтын баг тун амжилттай ажилласан шүү. Зарим өдөр 100 гэрээ хийх тохиолдол ч гарсан. Эдийн засаг эрчтэй сэргэсэн ч үе. Будда Виста, Белла Виста, АСЕМ Виллаж зэрэг төсөл дуусаж борлуулалтад орсон.
Вива Сити хорооллыг борлуулахад зарим өдөр 100 гэрээ хийх ч тохиолдол гарсан.
Тэгвэл АСЕМ Виллаж төслийг хэзээнээс бие даан борлуулж эхэлсэн бэ?
Тансаг зэрэглэлийн төслийг компанийн хэмжээнд хоёр хүн л борлуулж байна. Цөөн албан ёсны борлуулалгчтай байх нь мэдээллийн аюулгүй байдалд сайн талтай. Би 2016 оноос АСЕМ Виллажийн борлуулалтыг хариуцан ажиллаж байна.
АСЕМ Виллаж бол Улаанбаатар төдийгүй Монгол Улсад тансаг зэрэглэл гэх стандартыг тогтоож буй хаус хороолол. Тэгэхээр борлуулалт хийх нь амаргүй даваа болов уу. Энэ өндөр зэрэглэлийн төслийг хэрхэн борлуулж буй аргаа хуваалцаач?
2016 онд ашиглалтад орсны дараа хамгийн олон гэрээ хийсэн. 2017 онд өмнөх онтой адил хэмжээний гэрээ байгуулсан. Харин 2018 онд 10 арай хүрээгүй гэрээ хийгдсэн дээ. Өнөөдрийн байдлаар 45 хаусыг эзэд нь хүлээн авсан байна. Тансаг зэрэглэлийн амины орон сууц борлуулна гэхээр хүмүүс хүндээр ойлгож магадгүй юм. Миний хувьд борлуулалтын цөөн зарчим баримтлан ажилладаг. Хэт их магтах, худлаа амлахыг бүдүүлэг гэж боддог. Тиймээс хүмүүст худлаа ярьж болохгүй. Зөвхөн бодит мэдээлэл өгч, сонголт хийх хугацаа олгох, албан ёсны хүндэтгэлтэй харилцаж чадвал нэг их асуудал гарахгүй.
Мөн худалдан авахаар сонирхож байгаа болон бусад хүмүүс салбарын мэдээлэл хандлагыг их асуудаг. Ямар ч хүнд нээлттэйгээр мэдэж байгаа мэдээллээ хуваалцдаг. Тэр нь дараагийн борлуулалтад мөн сайнаар нөлөөлдөг. Яг үнэндээ борлуулах гэж буй зүйл нь үнэхээр шаардлага хангадаггүй бол борлуулж буй хүний хувьд маш том сорилт болдог. Харин маркетингийн зүгээс харвал АСЕМ Виллаж хаус хороолол өөрөө өөрийгөө борлуулах чадамжтай.
Нууц биш бол нийт хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн бэ?
Белла Виста, Будда Виста, АСЕМ Виллаж гээд багагүй борлуулалт хийсэн. Мөнгөн дүнг нь нарийн тоолж мэдэхгүй юм байна.
АСЕМ Виллаж төслийн тухай ярилцъя. Үл хөдлөх хөрөнгө сонголтод байршил их чухал нөлөөтэй. Энэ төслийн байршлыг ямар үзүүлэлтийг харгалзан сонгосон бэ?
АСЕМ Виллаж нь гольф болон цанын баазын дэргэд баригдсан 53 байшинтай хаус хороолол юм. Ер нь гольфийн талбай, цанын баазын хажууд байрлана гэдэг олон улсын хэмжээнд тун ховор буюу маш үнэ цэнтэйд тооцогддог байршил. Агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй хамгийн нам гүм, тайван орчныг харгалзан АСЕМ Виллаж хорооллыг барьсан.
Ихэнх хүн ажлаа амжуулахын тулд хотын төвд орон сууц, харин хотоос гадна эрүүл агаарт зуслангийн байшин авах сонирхолтой байдаг. АСЕМ Виллаж хаус хорооллын хувьд үүнийг нэгтгэсэн байршил юм шиг санагдлаа?
АСЕМ Виллаж хороолол хотын төв цэг буюу Сүхбаатарын талбайгаас ердөө 11 километрийн зайд байрладаг. Хотын зүүн талд байрладаг учраас түгжрэл харьцангуй бага. Хотын төвөөс АСЕМ Виллаж руу очиход 20-30 минут зарцуулна. Тиймээс ч хотын байр, зуслангийн байшин гэж салгалгүйгээр АСЕМ Виллажийг сонгосон тохиолдол олон байдаг.
Сүхбаатарын талбайгаас ердөө 11км-ийн зайд байрладаг учраас авто замын түгжрэлгүй.
Архитектурын онцгой шийдэл болоод хорооллын ерөнхий зохион байгуулалтын тухайд юу хэлэх вэ?
Хорооллын ерөнхий төлөвлөлтийг ажиглавал бүгд цуваа хэлбэрээр баригдсан байгаа. Энэ нь зэргэлдээ байшингууд бие биедээ саад болохооргүй төлөвлөлт юм. Айл бүр урагшаа, хойшоо цонхоор байгалийн сайхныг тольдох боломжтой. Орон сууцны хувьд 500 мкв болон 354 мкв гэсэн талбайн сонголттой. Бүх байшин орчин үеийн минимал архитектурын төлөвлөлттэй ба дотоод орон зайг ухаалаг ашигласнаараа онцлог.
Ийм төрлийн хаус хороололд тавигддаг стандарт дэлхийн хэмжээнд ямар байдаг вэ. Монголд баригдаж буй хороололд дэлхийн стандартын хэрэгжилт хэр байдаг вэ?
Үл хөдлөх хөрөнгө дотроо маш олон төрөлтэй. Дэлхийн стандартын тухайд хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гэсэн нэг том стандартыг ерөнхийдөө нийтээрээ мөрддөг. Жишээ нь, хотхоны хэмжээнээс хамаарч ногоон талбайг стандартын дагуу төлөвлөх, хүний эрүүл энх аж төрөх боломж нөхцөлийг бий болгох, хүүхдийн тоглох, хөгжих аюулгүй орчныг бүрдүүлсэн байх гэх мэт шаардлага ордог. Үүний дараа дэд бүтэцтэй холбогдсон эсэх нь чухал. АСЕМ Виллаж хаус хорооллын хувьд дээрх бүх стандартад нийцсэн бөгөөд гүйлтийн зам, гольф, хүүхдийн тоглоомын талбай болоод айл бүрд ногоон байгууламжийг тусад нь шийдэж өгсөн.
Дотоод заслыг ямар шийдлээр зохион байгуулсан бэ?
Хэдэн жилийн өмнө классик дизайныг худалдан авагчид нэлээн таашаадаг байлаа. Одоо хандлага харьцангуй минимал, модерн чигтэй болжээ. Тиймээс АСЕМ Виллаж хорооллын интерьерт зөөлөн өнгө давамгайлдаг. Мөн модерн, контемпорари дизайны хэв маягаар тохижуулсан. Оршин суугч өөрөө өөрчилж шинэчлэхэд хялбар гэсэн үг. Бидний зүгээс 70 хувийн тавилга дагалдуулж өгдөг.
АСЕМ Виллаж хаус хорооллын үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?
Биет зүйлсийг хэн ч худалдан авах боломжтой. Харин харилцаа, хүрээлэл, орчныг худалдаж авч чадахгүй. Энэ бол хамгийн онцгой шинж нь юм. Хотод амьдарч байхдаа спортоор хичээллэх цаг бага. Түгжрэлд зарцуулах цагаа спортоор хичээллэн өнгөрөөх боломжтой. Мөн гэр бүлдээ илүү их цаг зарцуулах гэх мэтээр хүний амьдралын чанарт нөлөөлөхүйц олон давуу талыг эндээс мэдэрч болдог.
Биет зүйлсийг хэн ч худалдаж авах боломжтой. Харин харилцаа, хүрээлэл, орчныг худалдаж авч чадахгүй.
Том цонхтой байшингийн хувьд дулаан алдах эрсдэл өндөр гэж ярьдаг. АСЕМ Виллаж хороолол үүнийг хэрхэн шийдсэн бэ?
Манай байшинд ухаалаг халаалтын систем ашигласан тул дулаан алдах эрсдэл маш бага. Цонхны хэсгийн дулаан болон цонхноос цааш өрөөнүүдийн дулааныг хоёр өөрөөр тохируулж болдог. Өглөө, оройн цагаар хуваарь гарган халаалтаа сануулах, эзгүй үедээ гар утсаараа дамжуулан удирдаж болохоос гадна тухайн халаалтын систем нь байшин дахь агаарын хэмийн давтамжийг ойлгож өөртөө дата үүсгэх чадвартай. Цонхны хувьд гурван давхар шилтэй учраас дулаан алдалт гадагш харьцангуй маш бага.
Зөвхөн тус хаус хорооллын оршин суугчдад хамаарагддаг давуу тал гэж бий юу?
АСЕМ Виллаж хороололд оршин суугчид нь 10 жилийн турш гольф болон цанын баазад үнэгүй үйлчлүүлэх эрхтэй. Мөн клуб хауст байх хоолноос бусад үйлчилгээг 50 хувийн хөнгөлөлттэй авах бүрэн боломжтой.
Төлбөрийн уян хатан нөхцөлд хэрхэн хамрагдах вэ?
Бид төлбөрийн уян хатан нөхцөл санал болгодог нь худалдан авагчдад маш том давуу тал бий болгодог. Урьдчилгаа 30 хувь төлөөд 2022 оныг хүртэл 18 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрөө жилийн 8%-ийн хүүтэй зээлээр цувуулан төлж болно.
Маркетингийн зүгээс харвал АСЕМ Виллаж хаус хороолол өөрөө өөрийгөө “борлуулах” чадамжтай.
Яг одоо бидний ярилцаж буй энэ байшинд АСЕМ-ын уулзалтын үеэр хэн байрласан бэ? Энэ нь магадгүй худалдан авалтад нөлөөлсөн тохиолдол бий юу?
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хэн байрласан нь зарим тохиолдолд үнэхээр чухал байсан шүү. Жишээ нь, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ эсвэл Германы Канцлер Ангела Меркель гэх мэт алдартай улс төрчдийн байрласан байшинг хүмүүс их сонирхсон. АСЕМ Виллажийн хаус тус бүрт байрласан төрийн өндөр албан тушаалтай гаднын зочдын гарын үсгийг хадгалж байгаа. Тухайн байранд дурсгал болгон үлдээсэн гэсэн үг. Яг одоо ярилцлага хийж буй энэ байшинд Мяньмар Улсын Ерөнхий сайд байрласан.
Нийгмийн түүчээ болсон манлайлагч эрхмүүд энэ хаус хороололд амьдардаг болов уу гэж бодож байна. Зарим оршин суугчийг онцлон нэрлэж болох уу?
МCS Group-ийн бүтээн босгосон аль ч төслийн оршин суугчийн хувийг мэдээллийг бид задлахгүй байх зарчим барьж ажилладаг. Нууц гэсэн үг.
Худалдан авагчдын дунд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаас зугтах хандлага нэлээн ажиглагдах болсон. АСЕМ Виллаж хорооллыг худалдан авахаар төлөвлөсөн хүн М Си Эс Эстэйтс компанийн Борлуулалт, маркетингийн албатай шууд холбогдох нь ямар давуу талтай вэ?
Зуучлагчаар дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдан авах зан төлөв монголчуудад хараахан нутагшаагүй байна. Тухайн төслийн борлуулалт, маркетингийн албатай шууд холбогдох нь зах зээлийн бодит ханшийг санал болгодог давуу талтай. Гэтэл гаднын өндөр хөгжилтэй зарим орнуудад үл хөдлөх хөрөнгийг заавал зуучлагчаар дамжуулж худалдана гэсэн хууль үйлчилдэг юм билээ. Жишээ нь, Сингапурт зуучлагчаар дамжуулж байр худалдан авдаг. АСЕМ Виллаж хаус хорооллыг М Си Эс Эстэйтс компанийн Борлуулалт, маркетингийн алба хариуцан ажилладаг. Тиймээс АСЕМ Виллажийг сонирхож буй хүмүүс манай борлуулалтын албатай холбогдох хэрэгтэй гэж зөвлөе.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Зочин
2020 / 06 / 23Энэ залуу их зөв ярьжээ. Үнэтэй байшин ч бай арай хямд орон сууц ч бай түүнийг худалдан авагч нь өөрт байгаа бүхнээ л зориулж авдаг. Нэг ёсондоо бол үл хөрөнгө гэдэг чинь оновчтой сонгох ёстой чухал зүйл юм шүү дээ. АСЕМ бол яах вэ угаасаа Монголын нийгмийн сэхээтэн элит хэсэг нь амьдардаг хороолол. Залуучууд харин үүн шиг амьдралыг бүтээхийн төлөө зүтгэх хэрэгтэй юм шүү дээ! Монголд ийм хаус хороолол бүтээн байгуулсанд М Си Эс компанид талархаж байна! Баяр хүргье!!
Зочин
2020 / 06 / 21Dotroo ih goy ym bn shuu. Yaj iigeed iishee nuuvel nice te
Зочин
2020 / 06 / 20wow uvulduu tsanaar zundaa golf toglood l bh ym biz dee