Викториан эринийг санагдуулам сонгодог хэв маягт тав тух нэмэхээр Эрдэнэт хивс орчныг чимнэ.
Хүний хэрэглээнд нийцсэн, тохирсон хивсийг олох тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь өнгө материал, хийц сайтай хивсийг сонгох нь чухал байдаг билээ. Эрдэнэт хивсний үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг хивснүүд нь хонины ноосны 70-100 хувийн агууламжтай байдаг тул дуу чимээг тусгаарлаж, дулааныг зохицуулах нөлөөтэй.
Түүнчлэн хонины ноос нь өнгө алдаж ганддаггүйн дээр байгалиас заяасан галд тэсвэртэй чанартай байдгаараа давуу талтай. Тиймээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Эрдэнэт хивс таны сонголтыг чимнэ гэдэгт итгэж болно.
Та бүхний харж буй энэхүү классик дизайны элементүүдтэй хослуулан геометрийн сонирхолтой дүрс бүхий хээтэй хивс энэ орчинд гайхалтай өнгө нэмж байна. Өнгөний онцгой нийлэмж ч мөн интерьерийг илүү тансаг өнгөлөг болгож байна.
Сурталчилгаа