Өнгөний сонголт
Далайн давалгааг санагдуулам өвөрмөц зохион байгуулалт нь орчин үеийн хэв шинжийг илэрхийлэхээс гадна динамик шинжийг агуулсан. Энэ нь зогсолтгүй тасралтгүй үргэлжлэх гэсэн утгийг төлөөлж буй.
Футуристик хэв маяг
Банк санхүүгийн байгууллага гэдэг вальютын ханш, хувьцаа гээд эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээллүүдийг урьдчилан тооцоолж төлөвлөгөө боловсруулдаг газар билээ. Ирээдүйг таамаглах, ажлаа бодитоор төлөвлөхөд хандлага болон ажлын орчин чухал үүрэгтэй. Футуристик хэв маягийг сонгосон нь ирээдүйн тэргүүлэгчид гэдгээ илтгэж буй мэт.
Ажилчдын амрах хэсэг
Бүтээлч орчинд бүтээмж ихэсдэг. Ажлын байран дахь чөлөөт амрах хэсэг тухтай байснаар ажилчдыг сэтгэл ханамж ажлыг бүтээмж дээшилдгийг нэгэнтээ олон улсын судалгааны үр дүн нотлоод байгаа билээ. Энэ утгаараа дэлхийн жишгийг даган бүтээлч орчинг цогцлоохыг эрмэлзсэн нь харагдаж байна.
Ханан дахь чимэглэлээс монгол ахуйн нүүдэлчин соёл маань харагдах болно. Ийнхүү Монгол хэв шинжийг интерьерт оруулснаар хосгүй нүүдэлчин ахуй соёлыг олон улсын хамтрагчдад таниулан сурталчлах мэт.
Хэлбэр хийц
Орон зайн зохион байгуулалтыг маш сонирхолтой шийдсэн нь тухайн компанийн брендингтэй тун сайн зохицсон.
Гэрлийн бүрхүүл нь өөрийн гэсэн хэв маягийг илэрхийлж байдаг. Интерьерийн чухал элементийн нэг болох өсөх үнэ цэнийг бүтээж байдаг зүйл. Анхаарал татам сонирхолтой хийцтэй гэрэлтүүлэг орчныг улам чимж байна.
Сурталчилгаа