Тавилга худалдаа · Тавилга үйлдвэрлэл
АНУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа тавилгын импорт, худалдаагаар эхэлж байсан. 22 жилийн туршид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсээр өнөөдөр өндөр хүчин чадал бүхий өөрийн үйлдвэрт дотоодын хэрэглэгчдийн онцлогт тохирсон тавилгыг үйлдвэрлэхийн сацуу тавилга байршуулалтын болон орон зайн ашигтай төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гурван хэмжээст план зураг гаргах, борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр тогтмол хангах үйлчилгээг үзүүлдэг болоод байна. Дэлхийн зах зээл дээрээс шинэлэг шийдэл бүхий албан тасалгааны тавилга нийлүүлэхээс гадна бид орчин үеийн загвар, амьдралын хэв маягт зориулсан гэр ахуйн тавилгыг борлуулж байна.